Мэс заслын тухайд 5 цагийн турш үргэлжилсэн, норкоз нь гарсны дараа маш их даарч хэвтэж буй ортойгоо хамт чичирч, хүчтэй өвдөлт мэдэрчээ. Тиймээс зүрх судасны өвчтэй, хэт мэдрэг хүмүүс энэ мэс заслыг дааж чадалгүй амь насаа алдах эрсдэлтэй гэдгийг бүсгүйчүүдэд сануулж, анхаарууллаа. Одоо түүний биеийн байдал харьцангуй дээрдсэн, хэцүү зүйлс ард нь хоцорсон тухай тэрбээр нулимс дуслуулан ярьсан юм.Энэ ярианы агуулга нь олны танил гэх хүмүүс сошиал орчинд элдэв бараа сурталчилгаа хийх, хагалгаанд орохыг уриалдаг ч ард нь хэр их хор уршигтай талаар огт ярьдаггүй, шууд л ийм гоё сайхан болчихно гэх мэтээр ташаа ойлголт өгдөг хэмээн ярьсан юм.
Цахим орчинд олноо танигдсан Дээгий бүсгүй сошиал инфлүзерүүд гоо сайхны хагалгаа сурталчилахдаа хүнлэг байх хэрэгтэйг сануулав
Цахим орчинд хошин бичлэгээрээ анх олноо танигдсан Дээгий гэх бүсгүй Туркээс онлайнаар бараа бүтээгдэхүүн монголчууддаа борлуулдаг гэдгээрээ сошиал орчинд олон дагагчтай нэгэн болсон.
Тэрбээр тус улсад гоо сайхны мэс засалд орсон тухайгаа шууд дамжуулалтаар ярьж олон бүсгүйчүүдэд энэ талаар тун бодууштай сэрэмжлүүлэг хүргэж олны анхаарлыг татааад авав.
Тэрбээр өнөө цагийн бүсгүйчүүдийн гоо сайхны нэг шалгуур болоод буй “өгзөг”-ндөө сэтгэл дундуур явдаг төдийгүй 2 жил дасгал хийсэн ч өгзөгтэй болоогүй тухайгаа ярьсан юм. Ийнхүү тэрбээр Турк улсдаа өөх соруулж, өгзөг хийлгэх мэс засалд орсон байна.
Сэтгэгдэлүүд