Л.Саруулбат багшид шавь орсон Э.Төгөлдөр бүсгүй 95кг болтолоо жин хасчээ
Ази, дэлхийн аварга фитнес тамирчин Л.Саруулбатыг бид “Үнэгүй Fitness” нэртэй фэйсбүүк хуудсаараа дамжуулан лайваар дасгал хөдөлгөөн заадаг байснаар нь илүүтэй таних билээ.
Тэрбээр саяхан Э.Төгөлдөр хэмээх бүсгүй Л.Саруулбат багшаас “жингийн илүүдлээсээ салмаар байна , та туслаач” хэмээн сошиал хуудсаар дамжуулан хүсэлт тавьсан билээ.
Хүсэлтийн дагуу багш нь ч зөвшөөрч тэд хамтын хүчин зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр ийм гоёоор жин хассаар л байна.
Одоогийн байдлаар тэд 132кг жингээс 95кг болтолоо жин хасаж чаджээ.
Энэ бол мэдээж амаргүй даваа билээ. Шантаршгүй тэвчээртэй , хүчтэй бүсгүйдээ болон сэтгэл, зүтгэлтэй багшдаа баяр хүргэе ээ.
Сэтгэгдэлүүд