шар мэдээ

А.Адъяасүрэн: УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш үзэн ядуулж, харлуулуулж, гүтгүүлж, доромжлуулж олон зүйлийг үзлээ

0
УИХ-н гишүүн А.Адъяасүрэн өөрийн цахим хуудастаа эрчүүдийн талаар болон гишүүн болсноос хойшхи өөрийн бодлоо ийн бичжээ.
“Эр хүн нэг алдаа л биз гэж хандах мөртлөө эмэгтэйчүүдийг болохоор үс нь урт ухаан нь богино гэдэг шигээ хайрцаглачихдаг. Эмэгтэй гишүүдийг өмсөж зүүсэн, үс зүс, өндөр нам, галбир гээд олон талаар нь шүүдэг хэрнээ эрчүүдийг тэгдэггүй. Ер нь л эмэгтэй төрийн түшээгээс энэ дэлхий дээр байхгүй шахам төгс төгөлдөрийн туйлыг хүсээд, тэрэнд нь нийцэхгүй бол хэтэрхий харгис хандаж буй нь үнэн шүү дээ. Ийм хандлага амь бөхтэй байсаар байх юм бол шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн оролцоо дутмаг байх нь ойлгомжтой.
Миний хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш олон нийтийн анхаарал, эрх баригч нам, хууль хүчний байгууллагуудын хяналт дор тоосоо сэгсрүүлж, үзэн ядуулж, харлуулуулж, гүтгүүлж, доромжлуулж олон зүйлийг үзлээ. Хүний хүсээд байхаар зүйл биш хэдий ч би шантрахгүй, сул дорой байхгүй, худлын өмнө сөхрөхгүйн тулд хичээж их хат суулаа, бас их зоригтой ч болж байна. Бизнест байсан Адъяасүрэн улстөрд орсон Адъяасүрэн хоёр эрс тэс болсон.
Эмэгтэй улстөрч заавал хэн нэгнийх байх албагүй. Тэрний хүн, энэний хүн гэж бие даан шийдвэр гаргах боломжгүй мэтээр ханддагаа бид юун түрүүнд болих хэрэгтэй”

The Wasabies хамтлаг япончуудыг шуугиулах уу

Өмнөх нийтлэл

Загвар өмсөгч Энэрэл дахин нүцгэлэв

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ