шар мэдээ

Цагтаа дэлхийн тулаанчтай нударга зөрүүлж явсан ХОТЫН ДАРГА

0

Боб Сапп хэмээх АНУ-ын хар арьст кикбоксын тамирчин 2004 оны гуравдугаар сарын 14-нд Японы Нагаята хотноо мэргэжлийн дэвжээн дээр өдгөө манай хотын дарга Д.Сумъяабазар таван минутын турш нударга зөрүүлж байсан мэдээ сонины шар хуудаснаа тодоос тод үлджээ. Сумогийн Ёкозуно Акэбонаг рингэн дээр унагааж байсан гэх Боб Сапп тухайн үедээ л АНУ, Японыг донсолгосон хүчтэн байсан гэх. Иймдээ ч хүч чадалдаа эрдсэн Боб Сапп Асашёорюү Д.Дагвадоржийг 2017 онд тулаанд дуудаад бараагүй эцэстээ Дагваа аварга ахынхаа хариуг ийн авч байсан гэхэд болно.

Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Японы “Абема” интернэт телевизийн “Асашёорюүг ялаад 10 сая” шоу нэвтрүүлэгт оролцож найман өрсөлдөгчтэй тулалдсан бөгөөд тэдний дунд аварга биет америк эр Боб Сапп, Афиний олимпийн мөнгөн медальт жүдоч Хироши Изүми, мэргэжлийн сүмогийн озэки асан Катмицүки нар байсан юм.

Нэвтрүүлэг 2017 оны хамгийн сүүлийн өдөр үзэгчдийн хүртээл болсон бөгөөд манай аварга нэг ч ялагдалгүй найм давсан юм. Зураг нь ийнхүү баталгаажин үлдсэн хотын дарга Д.Сумъяабазар 2005 онд Монголд анх удаа нохой зодооныг зохион байгуулж, давгүй ашиг олсон.

Энэхүү тэмцээнд улсын начин Б.Одхүү түрүүлж, Монгол Улсын харцага Г.Ганхуяг удаалж байжээ. Харин бөх сонирхогчид Д.Сумъяабазарын энэхүү үйлдлийг дургүйцэж, Бөхийн дэвжээг цусаар бузарласан хэмээн шүүмжилж байсан.

Улс төрд орсноосоо хойш ч гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүртэл зодсон гэдэг яриа гарч байсан. Гэхдээ үгүйсгээд л өнгөрдөг.

Түүнийг намынхнаа зангидсан гараараа баздаг, цохиж зодохоос нь айхдаа хүссэн суудлыг нь бэлэглэдэг ч гэх яриа ч байдаг.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Сан бүрийн дээрэмдчдийг (ДОЛОЙ) долоож, өмөөрч ам руугаа мөнгө чихүүлдэг нэг муу шалдан бандид хэдэн сэтгүүлчдээ хэмлэхээс өөр арга үлдээгүй

Өмнөх нийтлэл

The Wasabies хамтлаг япончуудыг шуугиулах уу

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ