шар мэдээ

Б.Цэцэг: Хохинь ээ сэлбэ нэг л өдөр сэт татаж сэлбээр мөнгө угаагсад усанд урсах өдөр удахгүй ирнэ….

0
Сэлбэ голоо сайхан болгоё үер усны асуудлаас хамгаалая, алхах явах газартай болоё гээд хэрэндээ мөн ч олон ажлыг хийсээн… гол усны талаар хийгдэж байгаагүй олон судалгаа олон улсын салбарын шилдэг экспэртүүдийг өөрийн итгэл сэтгэлээрээ нэгч төсөвгүй төслөө танилцуулаад авчирч чадаж байсаан.
Би одоо юу ч гэж хэлэхэв дээ дэндүү аймшигтай ашиг сонирхолтой хүмүүс төрд ажилладаг гэдгийг мэдсэн. Солонгос улсын Хан мөрний төслийг санаачилж хийсэн бүх инженерүүдийг авчирч Сэлбэ голын план зурагыг хүртэл төлбөргүй зуруулж авсан билээ… хамгийн өрөвдөлтэй нь нийслэлийнхэн хийсэн хүнийг нь биш огт хамаагүй нөхрөөс сургалт аваад бүр сүүлд нь Сөүлрүү айлчахдаа хан мөрнийг яриад явцгааж байгаа харагдсан ичээсэй……мундагуудыг нь шилдэгүүдийг нь авчирахад суралцахгүй бүр мэндлэхчгүй үл тооцгоож байсан бус уу?
Тэр үед та бүхэн инээж бас шоолж сууцгаасаан миний хийлгэсэн тухайн зураг монголын гол мөрөнд хийгдсэн анхны мэргэжлийн зураг төсөл байсан юм л даа уг нь маш олон сая болноо үнэ өртөг нь… за америк, итали улсын инженерүүд мөн ажилласан. Би дэндүү ихээр улсаасаа, улстөрчидөөс, нийслэлийнхнээс амьдралдаа ичиж үзээгүйгээр ичиж үзсээн гадны мэргэжилтэнгүүдийн өмнө… Яагаад бүгдийг хийе болгоё гэхээр хийе гэж хүсэлт тавьчихаад хийхдээ тулахаар хамтарч төслийг унагааж байгаа юм бол гээд АНУ, Итали, Солонгос улсын инженерүүд амаа ардаа гартал гайхаж толгой сэгсэрч байсан юм шүү!!! Тэд төрөөс мөнгө нэхээхгүй голынхоо урсацыг тохируулж байж болох үерийн эрсдэлээс хамгаалах тунгаагуур боолтуудыг хийж био инженерчлэлийн аргаар нөхөн сэргээлт хийж урсацыг тогтворжуулах үндсэн схемээ гаргаад төслөө арван жил хийнэ гэж хичээж байлаа…
Би харамссан усны мэргэжилтэн, сонирхогчидын далд санаа ашиг сонирхол нь дэндүү их байгаад үхтэлээ харамссан… дийлэнх нь мөнгөний сургаар нүдээ ухаж эхэлсээн хоорондоо алалцаж хэл ам хийцгээж байсан дийлэнх нь шүү харин үнэхээр Сэлбээ аварья гэсэн цөөн тооны мундагууд нь байсан залуус нь бол сэлбэд анхаарахгүй мөнгөнд л анхаарч байсан гэдгийг шударга хэлье!
Сүүлд төслийн санхүүжилтыг 100% шийдэж чадсаан гэвч ашиг сонирхолтой улстөрчид яаж мөнгөний үнэр авахаараа мал болж юугч юугаар ч сольж арилжиж улсаа зарахад бэлэн гэдгийг бүгд харцгаасан…
Одоо миний инээд хүрч улстөрчидийг би басаж байгаа! Дээрх ажлуудыг би ердөө 6 сарын дотор л төсвийн нэг ч төгрөг үрэхгүй хийж чадсан юм. Харин хавар тэд Засгийн газраас сүр дуулиантай мэдэрдэл хийж 10% Даваасүрэн, түгжрэлийн сайд нэрээр жил бүр төсвөөс хэдэн зуун тэрбумаар нь идэгч Сүхбаатар нар нэг жилийн дотор 80 км хурданы зам, Сэлбэ голыг давах 13 машины гүүр барина гээд бүлт үсэрч байсан
Би харья л гээд анаад хүлээж байна түүхэн бичигдэх бизээ жилийн дотор хийчихдэг юм бол хаха хамгийн харамсалтай нь тэд сэлбэ голыг аврахгүй тэд сэлбэ голыг булж зам тавих төлөвлөгөө трасс гаргасанг би хараад үнэндээ энэ малууд юуч хийж чадахгүй гэдэгт бүрэн итгэсэн.
Нээрэн одоо би баярладаг энэ улстөрийн малуудад гаднаас хөрөнгө оруулалт хийж авчирч идүүлээгүйдээ баярладаг шүү… Буруу хүмүүст идэх боломж олгоод өөрөө шорон чаах байснаа ойлгосон!!! Хохинь ээ сэлбэ нэг л өдөр сэт татаж сэлбээр мөнгө угаагсад усанд урсах өдөр удахгүй ирнэ….надад маш олон баримт фактууд бий би цаг нь ирэхээр бүгдийг дэс дараатай дэлгэж шившигүүдийг чинь дэлгэнэ гэдгээ хэлчихье… Дух Цэцэгийн зөв байсан гэдгийг сэлбээ үерт автуулж олон иргэд эд хөрөнгөөрөө хохирч байж ойлгож нтэр Одоо тэгээд тавилан юмдаа өчнөөн сануулж хэлж ярьсан даа…

Залуус нярайн эндэгдлийг бууруулах төслийн зорилгоор Сүхбаатар аймагт 65 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ

Өмнөх нийтлэл

1966 ОНЫ ИХ ҮЕР /ФОТО/

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ