шар мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ХАДАМ ААВ-нхаа тэтгэвэрийг шалгуулна

0

  Ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин нэмэгдээд байна. 

Тэтгэвэр нэмэгдсэн талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн цахим хуудастаа “Ханийн минь аав жирийн инженерээс сум орон нутгийн удирдлагын алба хашиж, төрийн албанд 40 гаруй жил ажилласан. Тэтгэвэр нь 550 мянган төгрөг байлаа. Харин одоо 1.039.000 төгрөгийн тэтгэвэртэй болоод бөөн баяр байна” гэж бичсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна.

Учир нь, түүний хадам аавын тэтгэвэр 1.039.000 биш, 770 мянга болж нэмэгдэх ёстой аж. Иймд иргэдийн дунд иргэдийн тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэж байхад гишүүний аавын тэтгэвэр хоёр дахин нэмэгдсэн нь эргэлзээ төрүүлж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Би Нийгмийн даатгалын санд хадам аавын маань тэтгэврийг зөв нэмсэн үү, алдаа гарсан уу гэдгийг шалгуулах хүсэлт гаргана. Би хулгай хийж, худал хэлээгүй. Яагаад ингэж нэмсэн гэдгийг нь баримттайгаар, албаны хүний томъёололтойгоор олон нийтэд хүргэх болно.Би хадам аавынхаа тэтгэврийг дураараа нэмж, хасахгүй шүү дээ. Ажилласан жил зэргийг шалгаж тогтоодог хиймэл оюун ухаан хүртэл ажиллаж байхад би нөлөөлөх боломжгүй. Манай улсын тогтолцоо өөрөө шударга бус болчихоод байна.

Байнга өршөөлийн тухай хууль баталж, татвар төлдөггүй хүмүүсийнхээ өрийг тэглэж, өршөөсөн байдал нь зөрүүтэй байдлыг бий болгосон. Нийгмийн даатгалын багц хуулиар тэгштгэх, шударга бус байдлыг зогсоох, хүн хөдөлмөрлөж, юу цуглуулснаа буцаагаад авдаг, өвлүүлдэг тогтолцоо яригдаж байгаа” гэлээ.

ergelt.mn

Аялагч Г.Ганхүүд 23 жилийн дараа Америкийн ВИЗ-тэй болжээ

Өмнөх нийтлэл

Залуус нярайн эндэгдлийг бууруулах төслийн зорилгоор Сүхбаатар аймагт 65 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ