шар мэдээ

ЦЕГ: Л.Чинбатын САЙН ЖОЛООЧ гэх тайлбар бүхий зураг өнгөрсөн жилийн арга хэмжээний ЗУРАГ

Таны сэтгэгдэл
Гацуурт компанийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймагт байхдаа бусдыг машинаараа мөргөхийг завдсан бичлэг тарж олны анхааралд өртөөд авсан. Ийм асуудалтай зэрэгцэн түүний САЙН ЖОЛООЧ гэх тайлбар бүхий зураг цахим орчинд тараад байгаа бөгөөд энэ талаар цагдаагийн албанаас тодруулга өгсөн юм.
ЦЕГ-аас энэ талаар тодруулга өгөхдөө, Өнгөрсөн жил “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн тасгаас даатгалын байгууллагатай хамтарч “Сайн жолооч” өдөрлөг зохион байгуулах үед хурд хэмжиж дүрэм биелүүлж байгааг шалгаж тухайн үед таарч дүрэм биелүүлсэн гэдгээр даатгалаас бэлтгэсэн утасны дугаар тогтоогч алчуур бал зэрэг гарын бэлгийг өгч таарсан юм байна.
491
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл