шар мэдээ

Найруулагч Ц.Хүсэлбаатар, МУГЖ С.Өлзийхүү нарын ЦЭЦЭГ ИЧЭЭМ охин Х.Баярмаа

Таны сэтгэгдэл
“Хязгааргүй” Hip hopera musical нээлтээ хийв. Цэцэг ичээм даашинзтай энэ бүсгүй бол найруулагч Ц.Хүсэлбаатар, МУГЖ С.Өлзийхүү нарын охин Х.Баярмаа
Энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд “The Corporate convention centre”-т тоглогдох уг “хипхопера” мюзикл нь дөрвөн төрлийн жанрыг багтааснаараа онцлог. Тодруулбал хип хоп, дуурь, драм, физикл хослуулсан өвөрмөц найруулгатай.
Дөрвөн өөр цаг үеийн нийгмийн аж байдал, соёл иргэншлийн төлөөллийг нэг тайзнаас зэрэг харах боломжтой юм. Тэд хоорондоо хэрхэн хоршиж, магадгүй харшилдах учир шалтгааныг тэндээс танин мэднэ.
Тус мюзикл Монголын орчин цагийн хөгжмийн урлагт өөрийн өнгө аялгууг дархалсан Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын “Хязгааргүй” бүтээлийн дор туурвигдах юм. “Хязгааргүй” моно операг анх тайзнаа толилуулахад үзэгчдийн таашаалыг хүртэж, “Гэгээн муза-2010” наадмын Шилдэг зохиол, Шилдэг хөгжмийн зохиолч, Шилдэг зураач, Шилдэг эрэгтэй гол дүр, Шилдэг эмэгтэй гол дүр, Шилдэг найруулагч, Гранпри гээд нийт долоон цомыг хүртэж байсан түүхтэй.
Тэрбээр хэлэхдээ “Одоогоор миний бичсэн хөгжмийн бүтээлүүдээс хамгийн шилдэг нь “Хязгааргүй” моно опера” хэмээн тодорхойлж байсан.
Харин энэ удаагийн жүжгийг “Хайр” уриан дор толилуулахаар уран бүтээлчдийн баг хуралдахад “хипхопера” мюзикл байвал ямар вэ гэсэн санааг залуу жүжигчин, МУСТА Х.Баярмаа дэвшүүлжээ. Түүний санал дэмжигдэж жүжигчин С.Баянмөнхийн (Gangbay) хамтаар гол дүрийг бүтээжээ. Мөн голлох дүрүүдэд ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ С.Мөнгөнцэцэг, жүжигчин Г.Эрдэнэболд нар тоглож буй аж.
Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, найруулагч Ч.Ганхуяг нарын бүтээлийг залуу найруулагч Д.Амгаланбаяр найруулан тавьж олны хүртээл болгох гэж байна.
522
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл