шар мэдээ

Камертоны ойн тоглолтоос илүү Мээдээгийн төрх олны анхаарлыг татав

Таны сэтгэгдэл

Монголын хөвгүүдийн поп хамтлаг Камертон хамтлагийн төрсөн өдөр 6-р сарын 24-нд тохиох юм. Энэ өдөр тус хамтлаг 28 нас хүрч ой тоглолтоо хийхээр зэхэж буй. Тэд 1995 оны 6 сарын 24-нд Хөгжим бүжгийн Коллежид байгуулагдаж байжээ.

Хамтлагийн бүрэлдэхүүнд Ганаа, Эба, Болд (хамтлагийн ахлагч), Мээдээ нар багтана. Хамтлаг анхлан АНУ-ын Boyz II Men хамтлагтай төстэй Soul, R&B болон Поп хөгжмийн урсгалаар дуулж тайзнаа гарч ирсэн бөгөөд продюссараар нь Л.Тайванбат уригдан ажиллаж эхэлжээ.

Ой тоглолттой холбоотойгоор хамтлагийн гишүүд хэвлэлд яриа өгч өөрсдийн уран бүтээлийнхээ талаар сурталчилж буй энэ цаг үед хамтлагийн ой арга хэмжээнээс илүү тус хамтлагийн гишүүн Мээдээгийн гадаад төрхийн өөрчлөлт олны анхаарлыг татаад авав.

Сүүлийн хэдэн жил өөрийн гадаад үзэмжиндээ анхаарч 10 саяар үс шилжүүлэн суулгасан гэх ярианд өртөөд байсан тэрбээр халиурсан халимагтай нэгэн болж эргэн иржээ.

742
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл