Энэ сарын 27,28-нд Тайландын Бурирам хотноо олон улсын Таеквондогын нээлттэй тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай улсаас 20 хүүхэд оролцож тулаан, пүмзэ , багийн тулаан төрөлд нийт 16 алт 8 мөнгө 7 хүрэл медал хүртжээ.
Тус тэмцээнд оролцогчдын нэг нь Г.В.Плехановын нэрэмжит дунд сургуулийн 10-р ангийн сурагч Зулбаярын Цэлмэг хэмээх охин юм. Тэрбээр таеквондогын спортоор нэг жил хичээллэж буй бөгөөд анх удаагаа олон улсын чанартай тэмцээнд оролцож тулаан, пүмзэ төрлүүдээс тус бүр алтан медаль авсан байна.
Түүний хувьд өнгөрсөн хавар Төвийн бүсийн таеквондогын тэмцээнд оролцож хүрэл медаль хүртэж байжээ. Дашрамд дуулгахад, олон улсын таеквондогийн нээлттэй тэмцээнд оролцсон хүүхдүүд маргааш эх орондоо ирэх юм байна.
Сэтгэгдэлүүд