шар мэдээ

Дуучин, жүжигчин Ганцэцэг хайртай залуугаа ил гаргав

Таны сэтгэгдэл

Монголын урлагт овгийн үсэг нь ижил нэр нь нэг хоёр жүжигчин бүсгүй бий. Тэдний нэг нь Доржийн Ганцэцэг. Нөгөө нь Жинжиймаа кинонд тоглосон дүрээрээ олны танил болсон Доржготовын Ганцэцэг юм.

Тэрбээр СУИС –ийг жүжигчин, уртын дуулаач гэсэн хос мэргэжлээр төгссөн. Өдөр өдрийн наран олон ангит уран сайхны кинонд тоглож, ард түмэнд танигдсан юм. Драмын театрын тайзаа орхин Бээжинд магистр хамгаалаад ирсэн жүжигчин бүсгүй мэргэжлээ сольж гоо сайханч болсон тухайгаа дуулгаж байсан нь саяхан.

Гэхдээ энэ нь кино зураг авалт байхаа гэж олон хүн таамаг дэвшүүлэв. Ямартай ч тэрбээр эргэн уран бүтээлчийн ажилдаа орсон бол яамай даа тоглосон бүтээлийг нь тэсэн ядан хүлээж байгаа нэгэн ч бий гэнэ шүү.

Усанд сэлэлтийн спортоор хичээллэдэг Ганаа саяхан хайртай залуугаа ил болгож сүйн бөгж авснаа цахим хуудастаа оруулан найз нартайгаа баяр мөчөө хуваалцжээ.

2022 оны 6 сарын 14. Энэ жилийн зуны илүү тэргүүн сарын шинийн 15 бурхан багшийн их дүйчин өдөр амьдралд минь ховорхон тохиох үүрд аз жаргалтайгаар дурсан санах сайхан өдөр байлаа. 👸💍🤴 😍🥰😘😘💐💐Чамдаа баярлалаа хэмээжээ.

Тэрбээр хамгийн сүүлд УУЛЫН НАМАР кинонд дүр бүтээсэн бөгөөд дөнгөж саяхан киноны нээлт болж дэлгэцнээ гараад буй юм. 

Уулын намар нээлтийн үдэш. Aлдаа дyтагдлыг минь хамгийн бодитой үнэн зөвөөр хэлж шvvмжилж бас урам зориг өгч зөвлөж байдаг АЖ.Ж.Лхамхүү багшдаа маш их баярлалаа.Танийхаа хэлдэг xaтyy үгээр тaшyyрдуулж, урмын үгээр урагшилж олон сайхан уран бүтээлд ажиллах болно оо. Таньдаа эрүүл энхийг хүсье хэмээн тэрбээр шинэ уран бүтээлийнхээ талаар бичжээ. 

3,518
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл