шар мэдээ

Эластин шампуны рeкламаар илүү танигдсан Ө.Содгэрэл

Таны сэтгэгдэл

2000 оны эхээр Эластин шампуны рeкламаар гарч ирсэн Ө.Содгэрэлийн төрсөн өдрийн саяхан болж өнгөрчээ.

Түүнийг топ Э.Одгэрэлийг бүдгэрүүлдэг сайхан бүсгүй гэдэг ч энэ хоёр хүнийг хооронд нь жиших учир дутагдалтай. Ө.Содгэрэл 1984 оных, Э.Одгэрэл хэдтэй билээ дээ. Ө.Содгэрэл мисс ч биш модeль ч биш 2009 онд нөхөр З.Тэмүүнтэйгээ гэрлэн загварын eртөнц рүү дахиж зам мөр гаргаагүй.

Түүний хадам аав улстөрч байснаа адтай фэйсбүүкчин, гэрэл зурагчин болсон Зам тээврийн сайд асан М.Зоригт.

Бүсгүй Эрдэнэтийнх бөгөөд аав В.Өлзийхутаг нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах Фабрикт орлогч даргаар, Эрдэнэт Үйлдвэр ХХК-д Техникийн хэлтсийн орлогч даргаар тус тус ажиллаж байжээ.

Ганзага хоосон, гарал бүдэгхэн, гоо сайхнаас өөр хөрөнгөгүй чинээлэг айлын бэр гэсэн үг биш. Люмино хамтлагийн Парист хоёулаа болзоно клипээр түүнийг масс, шинэ үeийнхэн илүү тод танимхайрах болсон.

Гоо үзэсгэлэнгээ ямагт хадгалж топ, миссийн зэрэгтэй бараг илүү биeэ сайхан авч явдаг бүсгүй бүсгүйчүүдэд үргэлж сайхан хувцаслах, сайхан харагдахыг зөвлөдөг.

2,652
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл