шар мэдээ

жүжигчин Б.Цэцэг: Hийтийн эрх ашгийн төлөө алхаа цохиод аль Ерөнхий сайдаа

Таны сэтгэгдэл

Олон нийтийн сүлжээнд идэвхитэй байдаг олны танилуудын нэг болох жүжигчин Б.Цэцэг өөрийн цахим хуудастаа Ерөнхий сайдад хандан дараах саналаа хэлжээ.

Тэрбээр бичихдээ, Нийтийн эрх ашиг хөндөгдөж буй зүйл дээр ядаж нүдээ анилгүй дэмжиж сурмаар байна! Нэг их л зан, ашиг сонирхол нь ихэдсэн дарга нарын учрыг олох гэж УБ хотын Сэлбэ голыг ийм болговол ямар байна?

Гол байсан газар нь шиpгэж дуусаад урсдаг газар нь xoгийн цэг болчихсон жоохон бороо орохоор дээр нь тунгаагуургүй тул үеэрлээд далангаа сэтлэж хот руу ордог энэ явдал хэдэн жил иймээрээ байх вэ? Нийслэл хотын иргэдийн 100% усаар хангадаг Туул гол чинь бoxирдол ихтэй урсац нь жил бүр багасаж байхад ядаж Туулдаа цутгадаг Сэлбэ голоо аврах орчин тойрныг сайжруулах ажлаа түргэвчлэх хэрэгтэй байна аа!!!!

Өнөөдөр ЗГ хурлаар орж байгаа асуудал хэн бүхэнд хамаатай тул нийтийн эрх ашгийн төлөө алхаа цохиод аль Ерөнхий сайдаа хэмээжээ.

1,176
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл