Food Station UB явуулын хоолны газрын үүсгэн байгуулагч, загвар өмсөгч О.Билгүүн цахим хуудаснаа Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нартай уулзсан талаараа нийтэлжээ.
Энэ тухай О.Билгүүн цахим сүлжээнд, Явуулын хоол үйлчилгээний Нийслэлийн дүрэм журам болон хууль тогтоомжийн хоорондын уялдааг нэг тийш нь болгож шийдсэн сайхан мэдээтэй. Хyyль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн төсөл өргөн барьж, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Нийслэлийн явуулын хоол үйлчилгээний захирамж, шийдвэрийг хуулийн хүрээнд уялдуулан шийдсэн гэсэн байна.
Энэ нь явуулын хоолны үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч байгаа анхны тохиолдол болж байгааг О.Билгүүн онцоллоо.
ИХ ХОТЫН STREET FOOD реалити шоу тун удахгүй эхлэх гэж байгаа бөгөөд энэхүү ажиллагааны хүрээнд дээрх уулзалтыг хийж дарга нарыг тус шоуны нэгэн дугаартаа урьж оролцуулсан нь энэ аж. Шоуны ЯЛАГЧИЙН ШАГНAЛ ЯВУУЛЫН ГАЛ ТОГООНЫ БҮРЭН ТОНОГЛОГДСОН АВТОБУС юм.
ингээд дэмжээд л байвал ард түмэн сэтгэл амар байна шүү дээ