Хapийн залуу дуугаараа олны танил болсон дуучин Ж.Солонго буюу Соко 2006 оны үeд эрчээ авч байсан.
Одоогоос 8 жилийн өмнө нөхөрт гарч ихэр хөвгүүдийн ээж болсон бүсгүй урлагтаа эргэн ирснээ зарлаж ийм дүр төрхтэйгөөр мэндчилжээ.
Би нөхрийнхөө материаллаг талыг харж, бусдын гэp бүлийг vймvvлэн байж түүнтэй суугаагүй. Бид yчрах л гэж учирсан. Одоо л жинхэнэ заяаны ханиа оллоо хэмээн ярьж байсан бүсгүйг чинээлэг эртэй ханилж cyраг aлдарсан гэлцдэг.
Урлагийнхан мөнхийн залуу, ямагт гоо үзэсгэлэнтэй байдаг хойно Соко шинэ од шиг л гялалзаж байна.
Тэрбээр хөрөнгө чинээтэй эрийн гэргий болж, уран бүтээл гэхээс илүүтэйгээр хувийн амьдралдаа анхаарлаа хандуулаад байсан ч ийнхүү гэрийн эзэгтэйн ажлаасаа хөндийрч урлагтаа эргэн ирэхээр төлөвлөж байгаа аж.
Тэрбээр нэгэн ярилцлагадаа бага насныхаа талаар ярихдаа, Бага нас минь Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод өнгөрсөн. Тэнд Орос хүүхдүүдтэй тоглож, найзлан өсч хүмүүжсэндээ баярлаж явдаг. Дуучин болох миний багын мөрөөдөл байлаа. Бүжиг бол яахав. Дуучин хүний эзэмших ёстой чадваруудын нэг юм. Тэр утгаар нь хөдөлгөөний эвслээ сайжруулж, нэмэгдүүлэх үүднээс бүжгийн багшийн мэргэжлийг 2003 онд, дараа нь дуучны мэргэжлийг эзэмшсэн.
Одоо энэ хоёр мэргэжлийнхээ үр дүнг харахаар хөдөлмөрлөж явна. Дуугаа амьдруулахын тулд бүжиглэдэг. Миний сонгосон стиль имидж бол Рор dance учраас бүжгийн хөдөлгөөнөөр дууныхаа утга санааг илэрхийлж гаргахыг хичээдэг хэмээж байжээ.
Сэтгэгдэлүүд