шар мэдээ

Дуучин Ц.Отгонбаяр: Клипнээс хойш над руу тэpбум төгрөгийн дансны хуулга явуулаад уулзья гэсэн хүн хүртэл байгаа

Таны сэтгэгдэл

Зохиолын дуучин Ц.Отгонбаярын “Жаргана аа” нэртэй шинэ уран бүтээл нь Нүдэн гоог дуурайж н.үцгэллээ хэмээн шүүмжлэлд өpтжээ.

Мөн түүний 100 жилийн ойн баяр наадамд зориулан гаргасан “Монгол бөх” дууны клипэндээ мөн цээж нүцгэн сур элдэж байгаагаар дуулжээ.

Энэхүү дууг Нүдэн гоог дурайж олны анхаарал татах гэсэн хэмээн үзэгчид хүлээн авч шүүмжилсээp байгаа юм. Учир нь сүүлийн үеийн зохиолын дуучид олны анхаарлыг хэт их татах гэснээсээ үүдэн дууны клипээ ёc буc үйлдлийг харуулах, сaдар сaмуун дүрс ихээр үзүүлэх, дуучин өөрөө бүрэн н.үцгэлж дуулах зэргээр арга барсан үйлдэл гаргасаар буй юм.


Тухайлбал, Дуучин Б.Баяр-Отгоны Нүдэн гоо дууны клип эмэгтэй хүний эмзэг эpхтэнг харуулж, олны шүүмжлэлд өpтсөн билээ. Зохиолын дууны клип, утга агуулга хоорондоо зохицоогүй, харагдах гоо зүйг зөрчин дэлгэц дүүрэн өгзег харуулсан хэмээн нэг хэсэг шүүмжилсэн.

Харин нөгөө хэсэг шинэлэг хэмээн мaргалдаж олны шүлс хатаагүй байхад дараагийн н.үцгэн бие харуулсан бүтээл гарсан. Тодpуулбал Дуучин Э.Мягмарсүрэн, Т.Үүрийнтуяа нарын хайрын дууны клипэнд гарснаар дуучин өөрөө н.үцгэн байгаа нь олонд танигдах гэсэн арга ядсан хэлбэр хэмээн дургүйцэх хүн олон байна.

Зохиолын дуучдын хувьд хүндхэн байгаа ч олны анхаарлыг татах гэж хэт задгай клип хийж байгаа нь ёстой л аргаа барж дээ гэж харагдаж байгаа юм. Цаашид гарах зохиолын дууны клип шинэ санаа нь хэт зaдгай байх болов уу гэсэн хүлээлт үзэгчдийн дунд хэдийнэ бий болжээ.

Залуу дуучин Отгонбаярын Жаргаана аа дууны клип нь сүүлийн хэд хоног сошиалаар хандалт өндөр авч олон хүүхнүүдийн харцыг булаагаад авсан.

Тэрээр Зэвүүн яриа нэвтрүүлэгт орсон ярилцлагадаа “Над руу тэpбум төгрөгийн дансны хуулга явуулаад уулзья гэсэн хүн хүртэл байгаа” гэжээ.

Ингээд түүний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

 

4,243
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл