Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа.
Энэ арга хэмжээний үеэр Emotion буюу одоогийн нэг Sweetymotion хамтлагийн экс гишүүн Т.Солонго мөн Алдарт эхийн одонгоо гардан авч байгаа нь гэрэл зургийн дуранд буужээ.
Алс холын Америк орны зүг 2003 онд одсон Emotion хамтлагийн ахлагч асан Т.Солонго бие даан уран бүтээл хийж байсан. Хэсэгтээ урлагаас хөндийрч ээж болсон тэрбээр ийнхүү АЛДАРТ ээж төрхөөр ийн харагдав.
2010 онд Emotion хамтлаг Америкаас эх орондоо ирж хамтлагийн нэрээ сольсноо мэдэгдэн Sweetymotion болгосноо зарлаж хамтлагийн дуучин Сарнай хэлэхдээ Манай Солонго хувийн шалтгаанаар хамтлагаасаа гарсан. Гэсэн хэдий ч бид найзууд хэвээр, байнга холбоотой байдаг. Солонгын хувьд эргэн хамтлагтаа орохгүй. Бид тус тусын уран бүтээлээ хийх болно гэж байсан билээ.
Сэтгэгдэлүүд