шар мэдээ

Залуу дуучин Б.Дуулимын аав нь удам залгах хүүтэй болсноо зарлан тайзан дээр баярын нyлимс yнагав

Таны сэтгэгдэл

Ижил заяа, нэгэн сэтгэлээр Монголын урлагтай амьдралаа холбосон зууны манлай хос дуучин, Монгол улсын гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарыг мэдэхгүй хүн ховор биз ээ.

Хоёр гавьяатын сайхан хоолойг хүү В.Баттулга нь өвлөн авч өдгөө уран бүтээлээ туурвиж буй. Тэгвэл түүний ууган охин, дууч удмын үргэлжлэл болж буй Б.Дуулимыг бид Би чамд хайртай киноны дуугаар сайн мэднэ.

Өдгөө 20 хон настай залуу дуучин охин аавтайгаа гар нийлэн олон тоглолтын ард гарсан. Тэднийг дэмжиж хүндлэх олон хүмүүс байдаг бөгөөд саяхан орон нутгаар тоглолтоо хийх болсноо зарлаад байсан. Уг тоглолт олон хүн бужигнасан сайхан болохын зэрэгцээ баяр дээр баяр гэдэг шиг дуучин В.Баттулга голомт залгах хүүтэй болсноо шүтэн бишрэгчидээ хэлсэн юм.

Б.Дуулим харахад л булбарай жаахан охин болохоос айлын том эгч, үүрэг хариуцлагатай нэгэн. Аав охин хоёр тоглолтон дээрээ баярын нyлимc унагаж үзэгчид ч дагаж yйлаад утга уянга дүүрэн тоглолт болжээ.

2,529
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл