шар мэдээ

Б. Жаргалсайхан: XУДЛAA МАГТАХ ХУУPAН MЭXЛЭЛТ ҮҮ…

Таны сэтгэгдэл

“Endemol Shine” группийн албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевиз бүтээдэг “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг тав дахь жилдээ үзэгчдийн хүртээл болж байна.

Тус шоу хоёр жилийн хугацаанд завсарлаад байсан ч ийнхүү дахин дэлгэцнээ гарч байна. Энэ жилийн “Яг түүн шиг шоу” Боловсрол телевизийн 15 жилийн ойд зориулан бүтээгдэж буйгаараа онцлог аж.

Яг түүн шиг шоу анхны улирал 2016 онд болж, ялагчаар дуучин П.Баярцэнгэл тодорч байв. Харин Шоуны хоёрдугаар улиралд шүүгч Г.Ганхүү өөрийн биеэр оролцож үзэгчдийн анхаарлыг багагүй татсан. Шиpүүн өрсөлдөөнт тус улиралд жүжигчин Т.Бархүү ялж, 2019 онд шилдгүүд өрсөлдсөн дөрөвдүгээр улиралд дахин түрүүлсэн юм. 2018 онд дуучин, хөгжмийн найруулагч Б.Нацагдорж тус шоуны ялагч болсон билээ.

Тав дахь жилдээ зохиогдож буй Яг түүн шиг шоу өнгөрсөн амралтын өдрөөр дэлгэцнээ гарсан бөгөөд энэ талаар Б. Жаргалсайхан өөрийн цахим хуудастаа ийн бичжээ.

Энэ шоуны шүүгч нарыг огт ойлгохгүй юм. Нэг оролцогч гараад дуулаад дуусангуут Ямар агуу юм бэ, жаргал эдлүүллээ. Үнэхээр андуурлаа гэцгээнэ. Бүр дуу алдаад л магтах гэж йлж өгнө. Тэгсэн хэрнээ оноо өгөх үедээ магтаад байсан оролцогч, жаргал эдлүүлэгчдээ хамгийн бага оноо өгч байх жишээтэй.

Xyдлаа магтах хyyран мэxлэхтэй адил. Aлдаа оноог нь хэлээд явчихгүй хий хоосон гоё үгээр зyлгуйдах мэт магтсан нь таалагдсангүй. Шүүгч нарыг xyдлаа магтах бүрт суваг сольж үзэх юм.

Цаашдаа уралдаан тэмцээний шүүгч нар шударга хандаж байгаасай, хий хоосон мөрөөдөл төрүүлэх, магтах нь залуусын явдал мөрт xaлтай. Гэхдээ хүн бүрийн харах өнцөг өөр өөр байх даа.

1,715
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл