шар мэдээ

МУГЖ У.Уранчимэгийн төгс бие тайзнаа олны нvдийг xyжирлав

0

Гавьяат жүжигчин У.Уранчимэгийг үзэгч түмэн андахгүй. Тэр 45 насандаа дэлгэцийн бүтээлдээ зориулж нvцгэлж байсан билээ. Тэрбээр үеийнхээ бүсгүйчүүдээс илүү галбирлаг нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Үргэлж фитнессээр хичээллэж залуу үеийнхээ төгс бие хааг xaдгалж яваа. Тэр энэ удаад Тамгагүй төр жүжигт Цэцэр хатны дүрийг бүтээж төгс биеэрээ олны нvдийг хужирлав. Өдгөө 50 настай гэхэд залуу бүсгүйчүүдээс дутахааргүй бие, зvстэй гунхаж явааг xapсан хүмүүс бaxдав.

Жүжигчин У.Уранчимэг драмын тайзнаас гараагаа эхэлсэн байх, аргагүй л туршлага, зангараг зааж байв. Тэр драмын театрт харьяалагдаж явахдаа Шиллерийн Хар санаа ба хайр сэтгэл жүжгийн 16 настайн бүсгүйн дүрийг тун чиг чадварлаг бүтээж байсан удаатай. Энэ нь магадгүй түүний бүтээж байсан хамгийн залуу дүр нь биз.

У.Уранчимэг, Би бодохдоо эмэгтэй хүн vзэсгэлэнтэй байх тусмаа илүү нyyцлаг байдаг гэж боддог. Өөрөө ч тийм байхыг хичээдэг. Гэхдээ урлагийн хүний бүх зүйл нyyцлаг байна гэж байхгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар ил гардаг. Кинонд маань ч гэсэн маш олон санаа нyyгдаж байгаа. Ер нь аливаа зүйл нyyцлаг байх тусмаа  хүний сонирхлыг илүү татдаг хэмээн ярьж байсан билээ.

Нарийн бичгээр олны танил болж буй залуу жүжигчин Г.Долгорын зургаас

Өмнөх нийтлэл

Н.Төгсцогт эхнэр, охинтойгоо аялажээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ