шар мэдээ

Дуучин A Cool дарга болж хошууч цолтой болох уу

0

Дуучин A Cool буюу Б.Анхбаяр даргын албан тушаалд томилогдох нь ээ гэх мэдээлэл цахим сайтуудаар тарж эхэлжээ.

Тодруулбал, ШШГЕГ-ын дарга Д.Загджав төрийн хэмнэлтийн үед төсвийн мөнгөөр Соёмбо гэх шинэ чуулга байгуулж түүнийг даргаар томилохоор зэхэж буй гэнэ. Тус чуулгад 20 бүжигчин авч 14 хоногийн сургалтад хамруулан офицер цол олгох ч яриа гарсан юм. Мөн дуучин залууд хошууч цол өгнө гэх мэдээлэл ч байна.

Дууч залуугийн төрсөн өдөр өнгөрсөн сард тохиосон юм. Энэ үеэрээ цахим хуудастаа,Цайлган хайлган хайраараа өсгөсөн сайхан буурал ээждээ мөргөе.Нас нэмж ухаан нэмэгдсэн энэ өдөр намайг гэсэн сэтгэлтэй бүх хүмүүстээ БАЯРЛАЛАА. Офицерын курс сургалтад сурч байна! 2022.4.14нд Монгол улсын төлөө зүтгэе гэж байсан юм.

Ахмад цолны болзолыг хангахын тулд мэргэжлийн дагуу буюу хyyль xүчний сургууль дүүргэн салбартаа ажил албаа өндрөөр үнэлүүлээд дунджаар 2-3 жил ажилласны дараа хангадаг аж.

Гэтэл уран бүтээлч залуу A Cool шинэ чуулгад даргаар томилогдсон даруйдаа энэ цолд хүрч буй нь зүйд хэрхэн нийцэх вэ.

Алдарт ээж болсон жүжигчин Отгоогийн жимбэгэр төрх

Өмнөх нийтлэл

П. Анужин: Мaш сaйн хүн гэж энэ хүнийг л хэлнэ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ