шар мэдээ

Сошиал инфлүүсер Ари төрсөн өдрөөрөө шинэ xaмартай ТӨРХөө харуулав

Таны сэтгэгдэл

Цагтаа хошин урлагийн Маск продакшинд харьяалагдаж явсан залуу жүжигчин Б.Ариунчимэгийг хүмүүс сошиал орчинд хамгийн идэвхтэй инфлүүсер гэдгээр нь илүүтэй мэддэг болсон билээ.

Цагтаа мэргэжил нэгт залуу жүжигчин Д.Бямбадоржтой сууж олны анхаарлыг татсан нижгэр хурим хийсэн ч удалгүй хоёр тийш болцгоосон. Тэрээр хэсэг охинтойгоо хоёулаа амьдарсан бүсгүй удалгүй шинэхэн хайрттайгаа учирч хувийн амьдралынхаа тал дээр нам гүм амьдарсан гэхэд болно.

Энэ хугацаанд хөөрхөн хүүгээ өлгийдөн авсан ч нөхрийнхөө зургийг тун ч их нууцалсны эцэст хүүгийнхээ нэг насны төрсөн өдрөөр анх удаагаа ил болгосон билээ.

Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр өөрийн цахим хуудаснаа Улаан бензтэй анай болно доо гэсэн насан багын мөрөөдөл маань биеллээ. 30 нас маань олон ч бэлэгтэй ирж байна даа. Хэн өгснийг нь мэдэхгүй ч баярлалаа гэж байсан.

Сошиал орчинд өдөр бүр л идэвхтэй пост стори хийдэг тэрбээр хэсэг хэд хоног нам жим байсан нь гоо сайхны хaгалгаа байжээ. Түүний хувьд хэсэгтээ л  маскнаас салахгүй байсны нууц ил болжээ.

Мэс засал хийлгэсний дараа хамрын хэлбэр янзтай сайхан болсон тухайгаа түүний төрсөн өдрөө найз нөхөд нь зургийг нт оруулан магтаж өгчээ.

Тэрбээр энэ жил 30 нас хүрсэн бөгөөд төрсөн өдрөө найзуудтайгаа нижгэр тэмдэглэсэн байна.

4,822
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл