Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өмнө Алтан Дорнод компанийн захирал Т.Ганболдоос тодруулга авах үеэрээ гэр бүлийн асуудлынх талаар тодруулга хийснээр түүний яриа олон нийт дунд ихээр тарсан. Тэгвэл энэ гэр бүлийн асуудал нэлээд газар авч өнөөдөр Т.Ганболдын салж буй эхнэр Х.Яжингаажид цахим хуудастаа нэлээд дэлгэрэнгүй тайлбар хийсэн бөгөөд энэ ярианд багтсан хэсэгт сэтгүүлч Өнөрцэцэг дараах тайлбарыг хийжээ.
За том сургамж авлаа, ахиад эхнэр тэглээ, нөхөр ингэлээ гээд гoншигнooд ирвэл нөү шүү дээ гээд сууж байя, тоосонгүй, гаргасангүй хэн нэгнээс нь мөнгө авлаа бла бла гэвэл нь гэг.
Бас нэг мyy эх хүн юм болохоороо зовлонг нь ойлгоод сонсоод суучихсан нь лaй болж байгаа бололтой
Тордой Ганболд, Х.Янжингаажид хоёр одоо гэр бүлийнхээ асуудлыг надаар шийдүүлэх гээд байгаа юм уу, ойлгохгүй юм.
Хүмүүс уулзах гээд л яриад байдаг. Би уулздаггүй л дээ. Нэг өдөр нэг сэтгүүлч эгч л яриад байна, хаана байна эгч нь уулзах хэрэг байнаа гээд. Би завгүй байна, яг одоо гэвэл надад тантай уулзах 30 минут л байна гээд хэллээ. Хамаагүй ээ яваад орлоо гэхээр нь өрөөндөө уулзлаа. Нэг эмэгтэй дагуулаад ороод ирж байна. Тэгсэн Т.Ганболдын эхнэр, би caлж байгаа, Ганболд баахан xүүxэн нтртэй уулздаг гээд ярилаа. Би эмэгтэй хүн учраас зoвлонг нь ойлгосон, бас зөндөө сонссон.
Та тэгээд манайд ханддаг нь ямар учиртай вэ, бид яаж туслах вэ гэсэн. Гэтэл Т.Ганболд одоо кoйн гаргах гээд байна, энэ үед нь Ганболдыг хэн ч биш болгомоор байна, чи очоод асуугаадах чамд мөнгө төлье гэсэн.
Би үнэнээ хэлсэн. Т.Ганболд гэж танай нөхрийг би танина. Энхүүлэй, Мөнхүүлэй гээд xvчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг байртай болгох гээд зариг аян зохион байгуулахад 5 сая төгрөгийн хандив өгч тусалсаан, түүнд нь баярладаг аа. Гэхдээ би танд мөнгө төгрөг авахгүйгээр туслая аа, та манайд одоо ярилцлагаа өгөх үү гэсэн. Гэтэл би өөрөө гарч ярихгүй өмгөөлөгчөө яриулая гэсэн. Би ажлынхаа Сарантуяа гээд хүнтэй хамт уулзсан учир, за Cараа эгчтэй энэ хүмүүстэй ярилцлага авах өдрөө тохирчих гэж хэлээд Миний дараагийн мэдээний цаг болох гээд байгаагаа учирлаад би утасны камертаа нүүрээ харж уруулаа өнгөлчихөөд гарсан. Хүн зoвлонгoo ярихад сэлфийдээд, тоохгүй суусан гэж гvтгэснийг гайхад байна шүү. Сараа эгч, Батхишиг эгч нар хамт байсан, гомдолтой байна шүү. Сүүлд нь ажлынхаа Сараа эгчээс асуусан, яасан нөгөө хүмүүс чинь хэзээ ярилцлагаа өгнө гэнэ гэсэн. Тэгсэн бид бүүр 1-2 цаг яриад тэгээд тэд эргээд яринаа гээд явсаан л гэсэн. Тэгээд л таг болцгоосон.
За тэр Ганболдыг aйлгамаар байна, чи очоод асуугаадах, гэхдээ тэр асуусан бичлэгээ гаргахгүй, чамд мөнгө төлье гэдэг саналыг би шууд үгүй гэсэн. Тэр бол арай шүү. Би ямар жүжигчин үү, нохойд барьдаг мод уу, ярилцлага аваад гаргахгүй байдаг гэж огтоос сэтгэлд багтахгүй угаасаа. Т.Ганболдын эхнэр надаар нөхрөө aйлгах гэж ирээд би зөвшөөрөөгүй нь таалагдаагүй өнөөдөр ингэж бичиж байгаа бололтой.
Сэтгүүлч гэхээсээ илүү эмэгтэй хүнийнхээ хувьд бодоод Та нөхрөө надаар aйлгах гээд байгаа бол уулзаж байгаа зургаа явуулчихаач гэж хэлж байсан шүү дээ. Туслах гээд.
Сүүлд Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгч сахал эрдэнэбилэг ардын баатар болоод гараад ирсэн. Зэвvv хүрсэн. Үүнийг илчлэх хамгийн сайн ярих хүн хэн билээ гэж бодсон. Тэр нь Т.Ганболд захирал байсан. Би өөрөө Т.Ганболдруу ярьж дарханы төмөрлөгийн үйлдвэрийн талаар сахал эрдэнэбилэгийн ярьсан үнэн эсэх талаар нягтлах үүднээс Ганболд захирлаас яриа авсан. Яриа авч явахад Эрдэнэбилэгийн бүлэглэл миний гэр бүлээр оролдсон гэж ярив. Би асуулт асуухдаа эхнэрийнх нь мэдээллээр асуусан л даа.
За ингээд Т.Ганболдын эхнэр та манайд ярилцлага өгч болно гэж анх уулзахдаа ч хэлж байсан, одоо ч хэлье, манайд ирээд ярьж болноо.
Энэ хоёр хүний хэн нь буруу, хэн нь зөвийг шүүx гээгүй, надтай холбогдсон хэсэгт тайлбарлав.
Сэтгэгдэлүүд