шар мэдээ

Гавьяат Г.Угалзцэцэг: Хүмүүс намайг баян, мөнгөтэй нөхөртэй, хүүхэдтэй зyyралдахгүй, гэрийн ажил хийдэггүй гэж боддог

0

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил Бодибилдинг фитнесийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг Арнолд классик-т оролцож, хүрэл медаль хүртэж байсан билээ.

Тэрбээр өөрийгөө зоригжуулж хэрхэн амжилтанд хүрсэн талаараа ийн бичжээ.

Хүмүүс намайг баян, мөнгөтэй нөхөртэй, хүүхэдтэй зyyралдахгүй, гэрийн ажил хийхгүй, хүссэн зүйлээ санаа зовох зүйлгүй хийгээд л гоё юмаа гэдэг.

Гэвч үнэндээ би 5.30-д босч, 6.30-д ажилдаа ирж, 23.30-д гэртээ харьдаг. Би хүүхдүүдээ өсгөхдөө өсгөж, гэр орныхоо ажлыг бүгдийг амжуулсан. Хүсэл мөрөөдлөө орхилгүй өдөр бүр цүнхээ үүрээд жим рүүгээ алхдаг.

Мөнгөө хэмнэж автобусанд ч суулгүй, өсгийтэй гутал, даашинзаа зараад тахианы цээж мах, уураг аваад багшилж олсон мөнгөө тэмцээний зардалдаа хадгалдаг байсан.

7 жилийн турш бэлтгэл хийгээгүй өдөр надад байхгүй. Ядарсан, ганцаардсан, болимоор санагдсан өдрүүд зөндөө бий. Гэвч би шантраагүй. Хичээсэн.

Гэхдээ маш их хичээсэн.Би зүгээр аврага байхын тулд биш,бүр маш том мөрөөдөлтэй.Би тэр зорилго,хүсэл мөрөөдлийнхөө талд нь ч хүрээгүй байна.

гавьяат тамирчин Г.Угалзцэцэг мөн өөр нэгэн урам авахуйц зүйл бичсэн нь …Амжилт хэзээ ч ганц хүнийх байдаггүй. Би зүгээр л ДОМОГ баймаар байна.

Үүний тулд би шантрахгүй хичээх болно хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан.

Д.Ганболд гэр бүлээ цyцлуулсан талаараа тайлбар өглөө

Өмнөх нийтлэл

Cэтгүүлч О.Алунгуа: Одоо би цөcгүй. Залуу насандаа хэзээ ч битгий бapд

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ