Дэлхийн үйл явдал

Онгоцонд уйлсан хүүгээс төвөгшөөж ээжрүү нь “Агсарсан“ төрийн албан хаагч эмэгтэй ажилгүй болжээ

Таны сэтгэгдэл

Америкийн Нью-Йорк хотын захиргааны ажилтан Сьюзен Пейрес Нью-Йорк хотоос  Сиракьюс чиглэлийн онгоцонд зорчиж явахдаа ёс зүйгүй хүнлэг бус үйлдэл гаргасан нь 2 сая гаруй хүний дургүйцлийг төрүүлжээ.

Тэрээр зорчиж явсан хажуугийн суудалд  Марисса Ранделл гэх бүсгүй 8 сартай бяцхан хүүгийн хамт сууж таарчээ. Онгоц хөөрөх үед хүү уйлж эхэлсэн байна. Үүнд цухалдсан Сьюзен Пейрес тэднийг өөр газар суухыг шаарджээ. Онгоцон сул суудал байхгүй байсан тул тэдний хооронд маргаан гарсан тул онгоцны үйлчлэгч асуудлыг зохицуулахаар тэдэн дээр ирэх үед  Сьюзен Пейрес “би төрийн албан хаагч хүн. Тэднийг өөр газар суулгахгүй бол маргааш гэхэд чи ажилгүй болж мэднэ шүү“ хэмээн сүрдүүлж байжээ.

Онгоцны үйлчлэгч эмэгтэй “Өөр суудал байхгүй тул хүндрэл учруулахгүй байхыг түүнээс хүссэн ч Сьюзен Пейрес улам бухимдаж хашигчиж эхэлсэн байна. Иймээс түүнийг онгоцноос буулгахаас өөр аргагүйд хүрчээ. Харин хүүгийн ээж ёс зүйгүй аашилсан төрийн албан хаагч эмэгтэйн үйлдлийг бичин авч интернетэд байршуулснаар 2 сая гаруй хүнд хүрсэн байна. Уг бичлэг цацагдсны дараа  Нью-Йорк хотын захиргааны олон нийттэй харилцах газрын дарга Ронни Рейх мэдэгдэл хийж хүнлэг бус зан гаргасан Сьюзен Пейресийг ажлаас нь чөлөөлөх болсон тухай мэдэгджээ.

www.Seen.mn 

771
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл