шар мэдээ

Жигүүр Гранд-н бага хатан Онон хүүхдүүдийн хамтаар Италид амарч явна

Таны сэтгэгдэл

Энэ бүсгүй бол нэгэн цагт Жигүүр гранд-ын Д.Баттөрийн хамаг байдгаа барьж, сэтгэлийн жолоо алдарч явсан А.Онон хэмээх хоёрдогч гэргий нь. Алдарт эхийн одонгоо Ерөнхийлөгчөөс гардан авч, нижгэр найр хийсэн.

Балетаар хичээллэж өөрийн бие галбиртаа ихээхэн анхаардаг тэрбээр гадаад, дотоодод аялан тухлаж явдаг.

Монголын хамгийн үнэтэй гэгддэг Баатарван амралтын газрыг нөхрөөсөө бэлгэнд авч эзэн нь болсон. Баян нөхөртэй брэндээр гоёдог А.Онон хатагтай охидоо өөрөө гардан өсгөдөг аж.

Охид нь томорч гараас гарч байгаа учир тансаг амьдралтай Онон хатагтай алжаалаа тайлан Итали улсад хүүхдүүдийн хамтаар амарч байгаа аж.

Дөрвөн хүүхдийн ээж Онон Жигүүр гранд-ын Баттөрийн том охин Б.Уянгаас насаар дүү гэлцдэг. Том охин Б.Уянга нь Камертон-ы Ган-Эрдэнийн эхнэр гэхээр энэ яриа ортой ч байж магадгүй.

Жигүүр гранд-ын Баттөр 40 шахсан үедээ Ононд дурлаж, байдгаа барьж гүйж, анхны байшингаасаа байр бэлэглэсэн гэдэг.

Онон нийслэл, Баатарван амралтын газар хоёрын хооронд Жигүүр гранд-ын логотой нисдэг тэргээр очиж ажлаа шалгадаг гэнэ.

5,300
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл