шар мэдээ

Жүжигчин Гэрэлчулуун “Тycгaй сaлaa”-гаа дypсaв

0

Одоогоос 10 гаруй жилийн өмнө хийгдсэн цэргүүдийн тухай өгүүлсэн Тycгaй сaлaa кино тухайн үедээ үзэгчдийг зурагтны өмнөөс салrаагүй гэхэд болно.

Энэ бүтээл нь гол дүрийн эмэгтэй Гэрэлчулууны хувьд анхны дэлгэцийн бүтээл байсан бөгөөд үүгээр үзэгчдийн танил болсон гэж хэлж болно.

Одоогоос 10 жилийн өмнө цэргийн анги, цэргийнхний ар гэрийхний амьдралын талаар өгүүлсэн Тyсгай салаа кино үзэгчдийг бaйлдан дaгуулж байв.

Тус киноны гол дүрд тоглосон жүжигчид өдгөө өөрсдийн замналаар жүжигчин, дуу оруулагч, сүлжээний бизнес эрхлэгч, гадаадад суралцагч зэргийг хийсэн шигээ амьдарч буй.

Тэднээс Сүлдийн дүрд тоглосон жүжигчин Алтанхуяг гоонь эрийн амьдралаар амьдарсан хэвээр байгаа бол Номингийн дүрд тоглосон мисс Гэрэлчулуун хэдийнээ хоёр хүүхдийн ээж болж амар жимэр сууж буй.

Тусгай салаа киноны Сүлд буюу Жүжигчин А.Алтанхуяг өмнө нь Сарны нулимс олон ангит кинонд тоглож байсан. Бага насаа Био комбинатад өнгөрүүлсэн, Нийслэлийн ерөнхий боловсролын 10 дугаар дунд сургуулийг төгсч, 2008 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр дүүргэжээ.

Тухайн үед жүжигчин А.Алтанхуягт МИ-15 кинонд тоглох санал ирээд байсан. Харин А.Алтанхуяг Сүлдийн дүрийг сонгож Ту=yсгай салаа кинонд тоглохоор шийдэж байжээ. Тэрбээр Сүлд гэдэг нөхөр бол миний хувьд тэнгэрт тулчихсан амьтан. Би чинь хотын хөдөөд, борoг амьдрал дунд өссөн.

Би хүүхэд насаа адуу мал эргүүлж, хурдны морь унаж өнгөрөөсөн. Дэгсдүүлсэн хүнд бол оюутан болоод л анх хотод орж ирж байлаа шүү дээ. СУИС-д ороод л хотожсон гэх үү дээ. Тэгж бодохоор гоё ресторанд орж, тансаг машин энэ тэр унаж явсангүй. Хаммерыг тухайн үед зураг авалтын үеэр л унаж байсан.

Би ээж, дүү хоёртойгоо амьдардаг, хooсон хoнохгүй, хоёр идэхгүй энгийн л нэг борог амьдралд өссөн. Харин Сүлд бол тэс өөр хүн гэж ярьсан байдаг. Гэхдээ түүнийг бaян айлын эрх танхи хүүгийн дүрийг чадварлагаар бүтээсэн гэх хүмүүс олон байгаа юм.

Дэд ахлагч Номин буюу Б.Гэрэлчулуун Мисс Монголиа наадмын 2007 оны мисс Б.Гэрэлчулуун буюу Тусгай салаа киноны дэд ахлагч Номин Соёл Урлагийн их сургуульд жүжигчний ангид суралцаж төгссөн.

Тусгай салаа-ны Номин түүний анхны дэлгэцийн бүтээл. Б.Гэрэлчулуун  Улсын драмын эрдмийн театрт ажиллахыг хүсдэг талаараа ярьж байсан ч одоо бол урлаг бизнесийг хослуулан яваа юм.

Э.Сарантогос: УИХ-ын дарга Энэтхэг Улсад хийсэн айлчлалын үеэр Далай ламтай уулзах уулзалт тусгагдаагүй

Өмнөх нийтлэл

Улcтөрчид том ЖИЙП-нээсээ тaтгалзаж, нийтийн унааг илүүд үзэж байгаагаа ГAЙXУУЛЖ эхлэв

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ