Жүжигчин Б.Мишээл хоёр дахь хосын амьдралаа Д.Ихбаяртай эхлүүлээд удаагүй байгаа билээ. Тэрбээр сэтгэл нийлж амраг болов. Итгэл эвлэлж хайр болов хэмээн заяаны ханиа олсноо ологд дэлгэж байсан билээ.
Анх хөтлөгч Анхбаяртай танилцаж олонд хайрын романсаа дэлгэж явсан удаатай. Харин үеийнхээ залууг сонгож хурим хийж хүүтэй болсон юм. Гэвч түүний хүүгийн аав насны хань нь байж чадаагүйн улмаас хоёр тийш болцгоосон гэдэг.
Түүний ганц эрдэнэ өдгө ийм том болжээ. Одоо зургаан настай сургуулийн сурагч болсон юм. Түүнд Жульеттад тоглох санал ирж байсан ч хүүгээ тээж байсан болохоор тоглож чадаагүй гэдэг.
Хүний амьдралын утга учир, аз жаргал нь гэр бүл гэж би боддог. Харин түүнийг инээд хөөр, халуун дулаан уур амьсгалтай хэвээр байлгах нь чухал. Би цаг ямагт сайн ээж байхын төлөө хичээдэг. Тиймээс өөрийгөө сайн ээж гэж боддог. Манай удамд урлагийн хүн огт байдаггүй гэж боддог байлаа. Гэтэл саяхан удамд маань урлагийн хүн байдаг байсныг мэдсэн. Өвөөгийн маань ээж Буриадын театрын мундаг жүжигчин байсан юм билээ. Тэгэхээр авьяас нь надад нөлөөлсөн болов уу хэмээн ярьж байв.
Сэтгэгдэлүүд