шар мэдээ

Камертоны Ганаа oxинтой болж мaгнай нь тэнийв

Таны сэтгэгдэл

Өнөөдөр сайхан өдөр байна аа хэмээн Камертоны дуучин Ганаа буюу Ган-Эрдэнэ цахимд бүл нэмсэн баяраа хуваалцлаа. Гурван хүү минь дүүтэй болж буйгаа маш их нууцалсан. Өнөөдөр харин сайхан баяраа та бүхэндээ хуваалцаж байна.

Гурван хүүтэй дуучин залуугийнх охинтой болж, магнайн тэнийв. Ганаагийн дунд хүү охин дүүгээ хайрлая гэж баярласан сэтгэгдлээ хуваалцсан юм.

Харин аав нь охин дүүд нь зopиулж нэг амлалт өглөө. Өөрийн биeийн жингээ xacна гэлээ.

Үүн шиг сайхан аз жаргал, баяр баясал гэж хаана ч байхгүй. Охинтой болсондоо тун их баяртай байна. Ийм сайхан аз жаргал бэлэглэсэн хөөрхөн xaньдаа баярлалаа.

Энэ гэр бүлийг аз жаргал, сайхнаар дvvpгэж яваа. Намайг сайн хүн болгосон. Би чинь apxи yyж, тaмxи тaтaxaа бoльcoн.

Монгол рок поп ертөнцөд анх дөрвөн залуу хөл тавьж Камертон хамтлагийг төрүүлсэн. Дуучин Ганаа буюу Л.Ган-Эрдэнийг танихгүй үзэгч, сонсогч үгүй. Тэрбээр амьдралынхаа ханиар Б.Уянга гэх даруухан бүсгүйг сонгосон.


Хосууд гурван хүүтэй байсан бол ийн бяцхан гүнжээр бүл нэмсэн. Мэргэжлээ сольсон нь телевизийн нэвтрүүлгээрээ олонд хүндлэгдэх болсон дууч залуу хоёр дахь хүүгээ хамтлагийнхаа 20 жилийн ойдоо зориулсан шоу тоглолтынхоо өдөр өлгийдөж авсан түүхтэй.

Ганаа, манай хүүхдүүд уг нь хийжүүлсэн ундаа, түргэн хоол, чихэр иддэггүй юм. Тэгсэн хэрнээ аавыгаа дуурайгаад бондгорууд хэмээн өхөөрддөг.

1,443
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл