шар мэдээ

Жүжигчин Б.Янжиндуламын залууст хандаж хэлсэн үг

Таны сэтгэгдэл

Монголын кино урлагт Aмьдралоги кинонд тоглосноороо жүжигчин гэдгээ таниулж гарч ирсэн Б.Янжиндулам өдгөө цэцэгчин болжээ. Өмнөд Солонгосын Үндэсний урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн гэдэг. Өдгөө хувийн бизнестээ анхааралаа хандуулж яваа. Цэцэг, брэндийн хувцасаараа баячуудын хүүхнүүдийг хуйлруулдаг гэнэ лээ.

Тэрбээр, Орчиндоо биш зорилгодоо уусаарай. Өөрсдөө хичээж тэмүүлсэн бүх зүйл цаг нь ирэхээр аяандаа бүтээд ирдэг. Тэр болтол шантралгүйгээр өөрөө өөртөө үнэн байж, өдөр бүр бага багаар өөрийгөө улам урагшлуулж, хөгжүүлж, аливаад чин сэтгэлээсээ хандаарай.

Өөрийгөө хайрлаарай. Өөрийгөө хайрлаж байгаа шигээ бусдыг бас хайрлаарай. Аз жаргалтайгаар ажиллаж, хөдөлмөрлөж, үр шимийг нь жаргаж хүртээрэй гэж залуустаа хэлье дээ.

Тэрбээр чөлөөт цагаараа боксоор хичээллэдэг. Түүнийг спортод хайртай болоход нь эцэг, эх нь нөлөөлжээ. Найман  настайгаасаа спортын гимнастикаар 9 жил хичээллэн Монгол Улсын шигшээ багийн тамирчин, багийн ахлагч байсан, ОУХМ цолтой нэгэн юм.

1,708
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл