Монголын хошин урлагийн Маск продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан төрсөн охиныхоо эмчилгээний зардлыг олохоор Өвөрхангай аймгийн бүх сумдаар ганцаараа тоглож байгаа талаар мэдээлэл сошиалд түгсэн. Олон нийтийн зүгээс ч түүнд хандив өргөхийг хүсэж буйгаа илэрхийлээд байгаа билээ.
Дуучин А Cool жүжигчин Д.Дэлгэрсайханы охины эмчилгээний зардалд 1 сая төгрөгийн хандив өргөлөө. Энэ тухайгаа, Маск хамтдагийн Дээгийд туслаарай охин нь өвчтэй хөдөө орон нутгаар тоглолт хийж яваа юм байна. Би сайн танихгүй. Гэхдээ манай гэр бүлийн зүгээс 1 сая төгрөгийн хандив өргөж байна. Зовох цагт нөхрийн чанар гэдэг хүүхэд өвдөх маш хэцүү. Ойлгож бүгдээрээ дэмжээрэй гэлээ.
Дуучин залуугийн хувьд нийгмийн идэвх сайтай бөгөөд үргэлж л сайн үйлсийн аянд нэгдэж явдаг юм. Амьдралын хамгийн гол цөм нь хүмүүс бие биенээ хайрлах явдал гэж ойлгодог. Хайр гэдэг энэ мөнхийн агуу сэдэв үеийн үед эгшиглэсээр хүмүүс дуулсаар байх болно. Учир нь бид хайраас ундарч, хайранд бүүвэйлэгдэж нэг нэгэндээ хайрыг түгээдэг шүү дээ. Монголын залуус нэгнийгээ зөвөөр хайрлаж, сонгосон сонголтондоо бат байж сэтгэл зүрх нь ариухан байвал энэ нийгэм маань ч гэсэн тэрийгээ дагаад зөөлөн хайраар бялхана.
Ийм учраас би хайрын дууг дуулах дуртай, энэ дуунууд маань хүмүүст сайхан мэдрэмж бас үнэнч хайрыг мэдрүүлээсэй гэж хүсдэг хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.
А.сооl гэдэг залууд Дээгийгийн өмнөөс маш их баярлалаа зовох цагт нөхрийн чанар танигдана гэж энэ дээ тэр 3 дарга ухаантай хуурамч амьтад онигоо боллоо