“Жакарта-Палембанг 2018“ Азийн наадам эхлээд зургаа хоног өнгөрлөө. Өнөөдөр буюу 24-ний өдөр манай улсын баг тамирчид хэд хэдэн спортын төрлөөр хүчээ сорих юм.
Өнөөдөр Жюү жицү, гольфийн спорт эхэлж эхний тэмцээнүүд явагдах юм. Мөн манай улсын волейболын шигшээ баг Ираны эсрэг хэсгийн хоёр дахь тоглолтоо хийх хуваарьтай байна.
Ээлж дараалан улсын рекордоо шинэчилсээр буй усанд сэлэлтийн багийн Б.Энххүслэн, Б.Жүрмэд, Х.Энххүслэн, Э.Цэлмэг, Г.Занданбал нар өнөөдөр мөн ээлжит тэмцээндээ оролцохоор төлөвлөжээ.
Мөн байт харвааны холимог шигшээ багууд хасагдах шатны хариуцлагатай тоглолтоо Энэтхэг, Лаосын багуудтай хийхээр болсон. 2020 оны Олимпийн наадамд албан ёсоор багтаж буй спорт авиралтын төрөлд мөн манай шигшээ тамирчид болох Х.Ариунбат, А.Батдаваа, Н.Анужин нар өрсөлдөж байна. Өнөөдөр мөн манай улсын зургаан гишүүнтэй эмэгтэйчүүдийн баг боулингийн төрөлд тэмцээнээ үргэлжлүүлэх юм.
Та бүхэнд Монголын баг тамирчдын тэмцээний хуваарийг хүргэж байна
Сэтгэгдэлүүд