Дэлхийн үйл явдал

Олон жил ханилсан хань болон таван хүүхдээ сэтгэлийн зoвлoнд yнaгaн зoвoocoндoo Г.Равдан гуай одоо ч xapaмcдaг.

0

Энэхүү мэдээгээ тухлан сууж таалан уншина уу .

Олон сайхан дүр бүтээж, уран үгсийн чуулганаар үзэгчдийг байлдан дагуулсан МУГЖ, нэвтрүүлэгч Равдан өөрийн гэсэн орон байргүй, оюутны байр, түрээсийн өрөө хэсэн амьдарч байгаа тухай хэдэн жилийн өмнө хэвлэлүүдээр бичиж байсан.

Таван хүүтэй, эхнэрээсээ салж, өөрөөсөө олон дүү бүсгүйтэй амьдрал холбосон нэртэй жүжигчин маань бага залуудаа дарга нараа шүүмжилсэн хэргээр ажлаасаа халагдаж, орон байрныхаа асуудлыг цэгцэлж чадаагүй гэдэг. Насны наран хэвийсэн хойно олон жил ханилсан хань, таван хүүхдээ сэтгэлийн 3oвлoнд yнaгaж, бүрэн бүтэн амьдралаа тapaaж орхисондоо тэр одоо ч гэсэн xapaмcaж явдаг гэсэн шүү.

Монгол Улсын ардын жүжигчин, өгүүлэхүйн урлагийн мастер Гомбын Равдангийн хөөрөлдөөний үргэлжлэлийг хүргэе.

-Кино найруулагчдын хараанд хэдийнээс өртөж эхлэв?

-Наян таван оноос Балжинням найруулагчийн “Ацаг шүдний зөрөө”, наян зургаан онд “Сүүдэр”, залгаад “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэдэг кинонуудад дүр бүтээсэн. “Мандухай цэцэн хатан”-д Лаваг гэдэг дүрд тоглосон. Тэр нь бидний ойлголтоор Исмель тайшийн талын, Юнгэн хатны садангийн хүн байхгүй юу. Исмель, Мандухай хоёр ордон дотор илдээр байлдаж байхад Мандухайг араас харвачихдаггүй юу.

-Өө тийн…

-Тэр муухай этгээд чинь Равдан байгаа юм шүү дээ. Энийг хамаагүй хүнд хэлж болохгүй шүү. Мандухайг цааш нь харуулсан гээд яах ч юм билээ. (Жүжигт тоглож буй мэт тонгойн шивнэж хэлээд инээв. Л.Б) Наргиа наргиа. “Мөнх тэнгэрийн хүчин дор”-д Мухулайд гарсан. Мухулай хоёрхон хэсэгт л морьтой гараад өнгөрдөг. Ж.Бунтар гуайн найруулсан “Тод манлай” кинонд Нэрэндоо гэж хошуу туслахын рольд гардаг. Хошууныхаа наадамд Манжийн морийг түрүүлүүлэхгүй гээд арга чаргаа хийгээд хол замд Түмэн уяачид мөнгөн ембүү өгөөд “Заавал ч үгүй хурдан морь олж ирнэ шүү” гээд байдаг нэг ёсондоо эх оронч маягийн хүний дүр. Жигжидсүрэн найруулагчийн “Алтан шонхор” хоёр ангит кинонд Хажир зайран гэсэн бөөгийн дүрд тоглосон. Ийм хэдхэн дүрд тоглож дээ.

-Таны японы самурайн даргын дүрүүд чинь бас сэтгэлд хоногшим шүү?

-Кинонд би хоёрын зэрэг тагнуул маягтай дүрд тоглосон. “Сахиул уу, сахиус уу” кинонд Алтангэрэл гэдэг монгол тагнуулын дүрийг бүтээсэн. Сөрөг тагнуулын газарт Японы хошууч Хаяаши болчихсон сайхан ажиллаж байсан чинь сэжиглэгдэж баригддаг даа. Тэрний дараахан найруулагч Б.Бадар-Ууган маань “Нарны өнгө” гэж теле жүжиг хийсэнд хурандаа Нишишима гээд япон болно оо. Тэгээд яахав, хоёр гурван жүжиг, кинонд данжаад манжаадханд тоглосон. “Ацаг шүдний зөрөө”-гийн Заяат данжаад байна. “Чи үнэнээ хэлэх үү” гэсэн чинь “Мэдэхгүй” гээд ширээ мөргөөд унадаг даа. Дөчөөд онд театрын тайзнаа тавигдаж байсан Э.Оюун гуайн “Талын баатрууд” жүжгийг сэргээж тавихад надад явж явж Сюй Шү Жаны роль өгчихдөг юм. Хэрээрээ тоглох шиг болсон. Соёлын яамны уран сайхны зөвлөл ирж үзээд их голсон. (инээв) Ардын жүжигчин, удирдаач Намсрайжав гуай, ардын зураач Цүлтэм гуай эд үзээд “Энэ Сюй Шү Жан биш ээ. Цагааны Цэгмид гуай яаж тоглож байлаа. Эд мэдэхгүй, чадахгүй” гэж аргагүй гологдож л байсан.

-Драмын театрт байхдаа жүжигчин Сосорбарам, Цэвээнравдан гуай та нар шинэлэг сэтгэлгээтэй эсэргүүн нөхөд байсан гэдэг байх аа?

-Ардчиллын үзэл санааг уран бүтээлчид л анх илэрхийлж байлаа шүү дээ. Манай театрын дотоод уур амьсгал их хуучинсаг байсан. Дүр хуваарилалт гэхэд тэгш биш, жүжигчид нь дандаа л улс төрийн ажил хийсэн улс. Театрын доторх арга барилд салхи оруулъя гэсэн үзэл санаагаар Цэвээнээ, Со бид гурав дуугарч явсан л даа. Со нэг удаа бүх ажилчдын хурал дээр театрын удирдлагыг “Хуучинсаг байна. Өөрчлөх болж” энэ тэр гээд нэлээд шүүмжиллээ. Со ер нь хамгийн залуу нь, бас омголон ч байж дээ. Тэгсэн Доолио (жүжигчин Дорлигжав) хурлын дараа Со-д их нутгархаж “Чи дарга нарын өөдөөс хамаа намаагүй хөөс сахруулж ярьсаар наад элэг чинь сэмж болж гүйцлээ. Чи одоо хамаагүй хуцаж байж алуулав” гэлээ. Нөгөөх нь “Дуугарахад ер нь яадаг юм. Та нар өчнөөн жил дураар нь байлгасаар хуучин муу сайн коммунистууд уран бүтээлийг чинь чөдөрлөж байна ш дээ. Та нар хэлэх нь яасан юм” гэхэд Доолио “Үгүй ээ, хэлнэ л дээ” гэж. “Тэгээд хэзээ хэлэх юм” гэсэн чинь “Миний дүү, олон удаа битгий ингэ. Хурааж хурааж байгаад нэг л өдөр “Битгий хуц” гээд хэлчихгүй юу” гэж зөвлөсөн гэж байгаа.

Тийм маягаар бид чинь үзэж тардаг байлаа. Намын гишүүдийн хараанд өртсөөр хамгийн эхлээд би театраас туугдсан юм. Цэвээнээ, Со, Цэрэндагва, “Хөх чоно”-д тоглодог гавьяат Дамдин ах, “Говийн зэрэглээ”-гийн захиралд тоглодог залуу жүжигчин Эрдэнэтогтох бид нэг өрөөнд байдаг байсан. Ингээд бүх ажилчдын хурлаар “14 хоногийн дотор ажлаа өгөхийг шаардаж театраас халсугай” гэсэн тушаал гаргалаа. Шалтгаан нь “Уран бүтээлчдийн дотор зүй зохисгүй яриа гаргадаг, театрын удирдлагын эсрэг залуу уран бүтээлчдийг турхирдаг, үзэл суртлын хувьд зохимжгүй” гэсэн ялаар туугддаг юм. Намайг туугдсаны дараа Цэвээнравдан миний тумбочкийг харж харж “Энэ яасан эзнээ тогтоодоггүй тумбочка” вэ гээд юм хумаа хийсэн гэж байгаа. Миний тумбочкан дээр Цэвээнээ ороод хэсэг байснаа төдөлгүй гараад явчихсан гэж байгаа. Ёстой эзнээ тогтоодоггүй тумбочка болохгүй юу. Тэгж л хөглөж явсан. Цэвээнравдан “Тоншуул” сэтгүүлийн дэргэд шог зураач Ц.Байды, С.Цогтбаяр, шог зохиолч Цэндийн Доржготов гуай, элэглэл хийдэг Сангаабазар нар “Учиртай инээд” хамтлаг байгуулахад тийш очсон л доо. Со сүүлд гарсан.

-Театраас туугдаад хаа очиж оршин тогтнов?

-Кино үйлдвэрт 1987 онд очсон доо. Балжинням багш маань “Мандухай цэцэн хатан”-аа яг хийж эхлэх гэж байхгүй юу. Сая багшийн маань хань Надмэд эгч, хүү кино найруулагч Амарсанаа нар утасдаж баяр хүргэж байна лээ. Балжинням багш дээрээ халагдчихлаа гээд иртэл “Уран сайхны удирдагч Сумхүүтэй чи уулз. Учир зовлонгоо ярь. Яаж орохоо мэдэж байгаа биз дээ” гэж арга зааж өгч байгаа юм.

-Ямар арга зааж өгөв?

-Яахав, нэг лонх юм өвөртлөөд ор л гэж байхгүй юу. Тэр үгээр нь ороод орчуулгын киноны дуу оруулагч жүжигчин боллоо. Энд Дамдинбазар гавьяат, Дамчаа гуай, Дагийрааз гуай, “Ягаан Гажид” Цэнд-Аюуш, нөгөө алдарт Элбэгсайхан, Цэмпилмаа нар гээд олон мундаг жүжигчдийн дунд орчихож байгаа юм. Тэдний дуу оруулж байгаагаас суралцах том сургууль энэ байсан. Тэднээсээ сурсан жаал жуул юм маань телевизийн орчуулгын кинонд ажиллахад их тус болсон

-Кино үйлдвэр тарсны дараа хаа очив?

-Соёлын төв өргөөн дээр байрлаж байсан Армийн театрт ирж дөрвөн жил болсон. “X ТҮЦ”-ийнхэн тоглоод байсан “Аянгын бороо” гэж Хятадын сонгодог зохиолчийн жүжгийг ерээд оны эхээр манай театр тавьж байлаа. Аугаа их жүжигчин Гантөмөр гуай, “Говийн зэрэглээ”-гийн Номинд тоглодог жүжигчин Я.Оюунцэцэг, Жамсранжав гавьяатын охин Оюундарь, “Тод манлай”-гийн Түмэн уяачид тоглосон жүжигчин Дорждагва, Сүххуяг, Тунгалаг гавьяат, Нармандах бид чинь нэг хамт олон болж сайхан бүтээлүүдэд тоглож байв. “Худалч эхнэр” гэж инээдмийн жүжигт тоглож Соёлын яам, Урлагийн ажилтны холбооны шилдэг дүрийн шагнал авч л явлаа. Армийн театраасаа Монголын үндэсний радиод орж, 2007 он гаруут эрх чөлөөт уран бүтээлч болохгүй юу.

-Радио, телевизийн удирдлагатай хэвлэлээр “сэлэм эргүүлсэн” тал ч байгаа байх аа?

-Аа тийм нэг зөрчил тулгарсан явдал бий. Нөгөө сүрхий Горькийн сургууль дүүргэдэг яруу найрагч Маналсүрэнгийн Баттөмөр ах чинь радио, телевизийн Үйлдвэрчний эвлэлээ толгойлоод л, удирдлагаа шүүмжлэх түр хороо энэ тэр байгуулаад сүржигнэсэн шүү дээ. Телевизийн байрны гадаа гэр бариад л, уриа лоозон болоод сүртэй тэмцээгүй юу. 25 дугаар сувгаар тэмцлийнхээ талаар ярих болсон чинь бүгд үзлээсээ ухраад би орж яриад маргааш нь халагдсан. (Гашуунаар инээв) Овоо хараанд онилогдсон амьтныг чинь пиунхгээ л нясалчихаж байгаа юм.

Тухлан сууж таалан уншина уу .

-Та төрийн хүндэтгэлийн хэмжээний концерт тоглолт олныг хөтөлж байв уу?

-Төрийн хүндэтгэлийн тоглолт хөтлөөгүй. Ер нь мэргэжлийн том уран бүтээлч хөгжмийн зохиолч, зохиолч, яруу найрагчдын уран бүтээлийн цэнгүүнийг олон хөтөлсөн. Төрийн концертонд хэд хэдэн удаа шүлэг уншиж оролцсон. Ё.Цэрэндолгор найруулагч тэр жил төрийн концерт найруулахдаа их найрагч Дэндэвийн Пүрэвдорж гуайн “Тусгаар тогтнол” шүлгийг унших даалгавар өглөө. “Уртдаад байна” гэхээр нь хэдэн бадгийг нь хасаад богиносгож уншихгүй юу. Найруулагчийн шаардлага шүү дээ. Тэгсэн дараа нь “Ил товчоо” сонинд “гоймон” Пүрэвдорж гуай “Их найрагчийн энэ сайхан шүлгийг жүжигчин Равдан зэрэмдэглэж, хагас дутуу уншлаа” гэж бужигнуулж л байлаа. Хөгжмийн зохиолчдоос аугаа их Мөрдорж, Лувсаншарав, Намсрайжав нарын насны ойн тоглолтуудыг хөтөлсөн.

Филармонийн ой Жанцанноров, Шаравын, Чинзоригийн бүтээлийн концерт гээд бүгдийг нь хөтөллөө. Багшийн сургуульд хөгжмийн анги төгссөн учраас хөгжмийн талын анхны мэдэгдэхүүнтэй. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн “Жаахан шарга” цуврал концерт, Морин хуурын чуулгын анхны тоглолтоос 25 жилийн ойн тоглолт хүртэл бүх тоглолтыг хөтөлсөн байна. Жил болгоны долдугаар сарын 11-ний “Монголын сайхан орон” баярын концертыг байнга хөтөлнө. Мөн саяын 11-нд хоёр өдрийн өмнө ардын жүжигчин болчихоод хөтлөөд зогсож байх жишээтэй. Ноднингийн концерт жаахан хүнд байсан. Тэр 11-ний өдөр хайртай хүүгээ алдчихсан байсан. Энэ миний таван хүүгийн зураг байна. (Санаа алдан үзүүлэв. Л.Б) Өдөр бэлтгэл дээр байж байтал манай хүү бурхан болоод. Концерт зарлагдчихсан болохоор хөтлөхөөс аргагүй. Уран бүтээлч хүнд уй зовлон тохиолдоход ухрах зам байдаггүй тайзны нэг хатуу хууль байна. Жүжигчин хүн жүжиг нь зарлагдчихсан л бол аав, ээж, ах, эгч, хүү, дүү хэн ч байсан бурхан боллоо гэхэд тоглохоос аргагүй болдог. Ноднин надад тийм юм тохиолдсон шүү.

-Ай, хэцүү юм болжээ?

-Яах вэ, би тэгээд тайзан дээрээ гардгаараа гарч, хөтөлдгөөрөө хөтлөөд өнгөрсөн. Уран бүтээлч хүний л туулаад өнгөрөх хувь заяа байж.

-Таныг сая шагнал авахад ах дүү нар тань баяр хүргэж утасдлаа гэж байсан даа. Та ингэхэд хэдүүлээ вэ?

-Ах нь эхээс арван нэгүүлээ. Одоо ес нь эсэн мэнд байгаа юм. Би айлын ууган хүү. Дүү нар дээд мэргэжлийн хуульч, хөнгөн үйлдвэрийн технологич-инженер, эмч, жолооч, бизнесмэн гээд бүгд л сайхан ажил төрөлтэй явцгааж байна. Бид чинь одоо үр ачтайгаа зуу гаруй амь болон үржиж.

-Таны хөвгүүдээс урлагийн хүн байна уу?

-Отгон хүү Баттогтох маань СУИС-ийн жүжигчний анги төгссөн юм. Залуусын хийсэн “Арван ес”, “Улаан дөрвөлжин”, “Тайга”, “Бумеранг” гээд нэлээд кинонд тоглосон. “Ану хатан” кинонд аав, хүү хоёр хамт тоглож үзлээ. Хүү маань Зүүнгарын Эрдэнэбаатар хунтайжийн хүү Сэнгэд, би Цөхүр Увшид тоглосон ухаантай. Энэ хүү маань мэргэжлийг маань залгаж, нэр баастахгүйхэн шиг явчих байх. Найруулагчдын хараанд өртөнө гэдэг чинь хоосонгүйн шинж. Зохиолч Доржзовдын Энхболдын “Хоймор өнжих нар” олон ангит киноны Цанжид чинь миний хүү шүү дээ.

Хэрэв танд энэхүү мэдээ таалагдсан бол лайк дарж мөн найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Эх сурвалж Өдрийн сонин

Н.Чинзориг: “Сvнээгийн xopмoйн явдал нь хэрээс хэтэрч байсан учраас салах шийдвэрийг би гаргаад, зaлxaaд зyгтcaн гэхүү дээ.

Previous article

АНХААРУУЛГА:Есөн настай хүүгээ гадаа хөл нүцгэн зогсоосноос болж түүний тавхай нь хөлджээ.

Next article

You may also like

Comments

Comments are closed.