Дэлхийн үйл явдал

Интернетэд холбогддогүй гар утасны борлуулалт нэмэгджээ

Таны сэтгэгдэл

Интернетэд холбогддоггүй гар утасны борлуулалт өнгөрсөн жил анх удаа 5 хувиар өсчээ. Харин ухаалаг гар утасны борлуулалт харьцангуй бага буюу 2 хувиар өссөн байна.

“Sky News” телевизийн мэдээлснээр, ийм үзүүлэлт гарсан нь хүмүүс өдөр шөнөгүй цахим сүлжээ хэрэглэх хандлагаа өөрчлөхийг зорьж байгаатай нь холбоотой байж магадгүй байна.

Их Британийн эрдэмтдийн үзэж байгаагаар, ухаалаг гар утсыг байнга ашиглах нь хүнийг гар утаснаас хамааралтай болгодог аж. Их Британийн оршин суугчид дунджаар 12 минут тутамд нэг удаа цахим сүлжээн дэх мэдээллээ шалгадаг бол тэдний тавны нэг нь долоо хоногт 40 цагийг цахим сүлжээнд өнгөрүүлдэг байна.

10 жилийн өмнө тус оршин суугчдын дийлэнх нь интернетэд чухал ач холбогдол өгдөггүй байсан бол санал асуулгад оролцогчдын 64 хувь нь өнөөдөр өөрийнхөө амьдралыг интернетгүйгээр төсөөлж чадахгүй байгааг сүүлд гаргасан санал асуулгын дүн харуулсан байна.

Э.Аянзаяа 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

677
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл