нийгэм

Х.Намуун:Чи одоо Kylie юмуу, Beyonce юмуу. Боль боль” гээд л. Нээрээ л би хэн ч биш юм байхдаа гэж бодогдтол.

0

Яг 20н нас хүрэхэд аав ээж 2 минь салаад тэр нь надад маш хүнд цохилт болж байсан юм.

20н жилийн турш бүх юм минь л бэлэн хангалуун байдаг байсан, аав байхгүй болсон чинь би амьдралдаа анх удаа байрны мөнгөний нэхэмжлэл харж үзсэн байдаг юм.

Ийм мөнгө байрны мөнгөнд гардаг юм уу гээд л. Ээж ажил дээрээ асуудалтай санхүүгийн хүнд байдалд орчихсон.

Хөргөгч ухахаар хоосон. Урьд нь хөргөгчин доторх зүйлс бараг өөрөө ургачихдаг юм шиг боддог байж. Би нягтлан бодогч хийдэг байсан ч цалингаараа гутал хувцас аваад эсвэл шоудаад л үрээд дуусгачихдаг байсан. Юун ирээдүй, юун амьдралаа авч явах.

Юу ч боддоггүй. Цаашаа яг амьдрая гэсэн ажлаасаа гарчихсан. Кармаанд яг 20н мянган төгрөг л байсан.

Өнөөдөр надад өөрийнхөө хүчээр хийсэн юм юу байна, хэн ч байхгүй бол чи ганцаараа яаж амьдралаа авч явах уу гэж бодоод 1 сар нойр хүрээгүй. Өөртөө л гомдож байгаа юм чинь. Хоол ч орохгүй. Бас зөндөө уйлж байгаа шдээ. Тэгээд сүүлдээ за одоо уйлаад юунд ч хүрэхгүй, шийдэл олоод жаахан дорвитой хөдлөе гэж шийдсэн.

Тэр үе л миний амьдралын эргэлтийн цэг болж байсан. Тухайн үед аавтай хэсэг ямарч харилцаагүй байсан юм.

Ээжийг харахаар сэтгэл өвдөөд “За би чинь айлын том хүүхэд. Aвтоматаар гэрийн эзэн боллоо шүү.

Oдоо өөртөө л найдахгүй бол хэцүү юм байна” гэдгийг аймар сайн ойлгочихсон. Би чинь нүүрээр их юм гардаг байсан болохоор тэрийгээ дарах гэж их эрт нүүрээ будаж makeup бутээгдэхүүн сонирхож дурлаж эхлэсэн.

Тийм болохоор өөрийн гэсэн хувийн брэндтэй болох юмсан гэсэн мөрөөдөл бүр бага байхын л санааны мухарт байдаг байсан. Тэгээд тэрнийхээ талаар өдөр шөнөгүй сууж судласан.

Урьд нь бол жаахан судлаж үзэж байгаад л за яршиг яршиг гээд л хаячихдаг байсан, яг амьдрал толгой дээр буугаад ирэхээр ямарч ухрах боломж байхгүй шүү гэж бодонгуут хүн аягүй шаргуу судлаж ажилладаг юм байналээ.

Би бүр маш сайн судласан. Энэ санаагаа тэгээд олон хүнд хэлсэн, бараг 20 30н хүнд. Бүх хүн хэлж байсан энэ санааг минь бүтэхгүй гэдгийг. “За чи юу даа. Чиний юмыг хэн авах юм.

Чи одоо Kylie юмуу, Beyonce юмуу. Боль боль” гээд л. Нээрээ л би хэн ч биш юм байхдаа гэж бодогдтол. Тэр дунд нэг бизнес хийдэг найз маань л цор ганцаараа намайг дэмжиж байсан.

“Хийгээч хийгээч яадаг юм. Чи одоо юу ч хийхгүй ингээд л яваад байх юм” гээд надад зөндөө зөвөлгөө өгөөд л. Тэр нь намайг их түлхээд байсан санагддаг.

Тэгээд яг бизнесээ эхлүүлэх гэсэн ямарч мөнгө байдаггүй. Би чинь аймар уйланхай шдээ. За мөнгө олдохгүй юм байна гээд бас хэсэг уйлсан. Тэгсэн чинь аав ээжийн надад авч өгсөн машин байнаа. Тэр машиныг зараад л цүнхээ үүрээд гэрээсээ гарч байсан.

Би энэ бизнесээ заавал бүтээчихээд эргэж ирнээ гээд ганцаараа Солонгос явсан.

Анх удаа л гадаад руу тэгж айдас хүйдэстэй явж үзсэндээ. Бүтэх бүтэхгүйг нь мэдэхгүй байгаа шдээ. Байгаа ганц хөрөнгөөрөө тоглочихож ч байгаа юмуу яаж ч байгаа юм билээ. Өмнө нь зөндөө л ээж аавыгаа дагаад инээж ханиагаад явдаг байсан хүн.

Очихдоо дамжин өнгөрөх нислэгээ буруу тооцоолоод Бээжинд гадаа хоносон. Мэдэхгүй газар, такси дуудах гэхээр болохгүй.

Нөгөө уйланхай хүн чинь яг цагаа тулахаар шүдээ зуугаад уйлдаггүй юм байна лээ шд. Унтах гэхээр болохгүй цүнхэн дотор хамаг мөнгө байгаа болохоор. Тэгээд өглөө нь нэг учраа олсон.

Солонгост нөгөө үйлдвэр лүүгээ очсон. Цүнхээ үүрчихсэн үүдэнд нь хүлээгээд л байсан. Тэд нар чинь аймар том том харилцагчтай. Арабаас, Энэтхэгээс, Дундадаас гэх мэт.

Лаг лаг машинтай хүмүүс ирээд л ороод уулзана. Би чинь тэнд гав ганцаараа. Тэгээд тэр үйлдвэрийн үүдэнд хонож өнжих нь холгүй байж байгаад хүмүүстэй нь уулзсан.

Тэнд бүх мөнгөө тушаагаад Монголд ирчихээд бүр нойр хүрэхээ больсон. Яаанаа, яах бол гэж бодогдоод унтаж чадахгүй.

Захиалгаа өгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх явц нь 3-аас 6н сар болдог заримдаа бүр тэрнээс ч урт. Тэр хүлээх хугацаандаа нэлээн айсан. Тэгсэн ашгүй заасан хугацаандаа бүтээгдэхүүнүүд маань ирээд фэйсбүүк дээрээ тавьсан чинь аймар их хандалт авчихдаг юм.

Бүр аягүй их хандалт. Судлаад хүн амьтан руу имэйл бичээд учраа олохгүй эхлээд 8н сар явсан гэхээр нийт бүтэн жил шаналж явсны эцэст тэгж л нэг санаа амарч билээ.

Ерөнхийдөө энэ бизнесээ эхлүүлэхэд тийм амар байгаагүй ээ.

Анх энэ бүхнийг эхлүүлэхэд надад санхүүгийн асуудал зөндөө тулгарч байсан ч за би энүүгээр баяжчихая, энүүгээр цөм хийе гэж бодоxоос илүү чи ер нь юу хийж бүтээсэн юм бэ, чи ер нь мөрөөдлөөрөө амьдарсан юм уу гэсэн асуудал гарч ирээд би тэрэн дээр нь их ач холбогдол өгөөд аймар гоё бүтээгдэхүүн хийчих л юмсан гэж бодож байсан.

Чанар, үйл ажиллагаан дээрээ л сайн анхаарахад тэртээ тэргүй эцсийн үр дүн нь мөнгө байдаг юм байна лээ.

Намайг хувь заяа ч гэх юм уу, хичээл зүтгэл ч гэх юм уу шагнаад одоо ингээд 5дах жил дээрээ бизнесээ хийгээд явж байна.

Одоо Улаанбаатарт 4, хөдөө орон нутагт 14н салбартай. Хөх-хот, Улаан-Үдэд салбараа нээчихсэн байгаа. Хэн ч юу ч хэлж байсан залуу зоригтой байгаа дээрээ хиймээр байгаа юмаа хийж үзэх л хэрэгтэй юм байна лээ.

168:Багадаа Шархаданд амьдардаг байлаа, гэр хороололд.Тэр хавиар галзуу хүмүүс их явдаг. Анх тэднээс их айдаг л байсан. Тэд тэгсэн хамгийн хүнд хоргүй,

Өмнөх нийтлэл

МУАЖ Цэрэндагва:Би залуу байхдаа эхнэртээ чамайгаа гомдоохгүй гэж амлаад хэлсэндээ хүрч, 40 жил хайрлан ханилж явна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм