нийгэм

Олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар алтан медаль хүртэж дэлхийн чансааг тэргүүлж эхэлжээ

Таны сэтгэгдэл

“Абу Даби-2021” Гранд Слам тэмцээний эхний өдөр буюу 11 сарын 26-нд Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид гурван хүрэл медаль хүртэж, бахдам амжилтыг гаргасан.

Өнөөдөр тус тэмцээний хоёр дахь өдөр манай найман жүдоч хүч үзэхэд “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Сүхбаатарын одонт Цэнд-Очирын Цогтбаатар аваргын алтан медалийн төлөө Узбекистаны Х.Тураевтай барилдан цэвэр ялж аваргын алтан медалийг хүртлээ.

Ингэснээр тэрээр дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. Халуун баяр хүргэе…

 

694
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

261 нийтлэл