нийгэм

Домог IZ:Биеээ даасан эмэгтэй мундаг байдаг юм.Би бол гэр бүлээ авч явдаггүй. Эхнэр маань хүү бид 2 ыг авч явдаг.

0

Анхны эхнэрийг бурхан өгдөг юмаа. Гэдэг үгэнд би итгэдэг. Эхнэр маань 7 сартай жирэмсэн. Удахгүй шинэ хүнээ өлгийдэж авах гээд догдлол дүүрэн хүлээж байна.

Анх хаа хүрэхээ мэдэхгүй ч хамт хөтлөлцөөд гүйсээн. Бие ээ даасан эмэгтэй хүн мундаг байдаг юм. Би бол гэр бүлээ авч явдаггүй. Эхнэр маань хүү бид 2 ыг авч явдаг. Бид 2 хүүхэд байхдаа аав ээж болж байсан. Анх бид 2 одооных шигээ хайр, эд хөрөнгө, хүмүүсийн саашаал магтаал, дээр умбан гэж огт төсөөлж байгаагүй, мэдэхгүй байсан.

Эхнэр маань намайг маш их урамшуулж, миний ар талыг бат зохицуулдаг. Миний хайр чаднаа гээд урам зориг эрч хүч өгдөг. 7 хоногийн 5 өдөр ажил дээрээ хонож ажилдаг. Шөнө ирээл өглөө гараад явдаг. Энэ бүх зүйлийг манай эхнэр ойлгодог тулдаа одоо авч буй амжилт түүнийгээ л гэж хэлмээр байна. Намайг урамшуулдаг. Аав минь хэлэхдээ: Хайр гэдэг чинь бие биерүүгээ харж инээхдээ биш. Нэг зүгрүү харж амьдрахдаа гэж хэлж билээ… Хүмүүс яагаад намайг ийм эрт хүнтэй сууж хүүхэдтэй болсон юмбэ? гэж их асуудаг. харин би тэдэнд хүүтэйгээ хамт машинаар уралдаж, хамтдаа тоглоом тоглохын тулд залуу байх хэрэгтэй гэж хариулдаг. Тэгвэл эхнэртэйгээ яагаад ийм эрт ханилав. гэж их асууна. Дурлал хэлж ирэхгүй ээ гэж… Үнэндээ бид азжаргалтай 1 хоног ч байтугай. Ам;драхын тулд бүхнийг хийдэг. Азаар эрт азжаргалтайгаа учирч түүнийгээ алдалгүй авч үлдсэн юмдаа. Одоо надад бүл нэмэхээс өөр мөрөөдөх мөрөөдөл байхгүй.

Монголд хүүхдийн хавдрын эмнэлэг барьж, улсад хүлээлгэж өгнө. “Meborny” сангаараа дамжуулан дэлхийн шилдэг их, дээд сургуулийн эхний 100-д багтаж, тэнцсэн 100 оюутны сургалтын төлбөрийг даана. Нэрийн койноо гарган, үндэсний хэмжээний дотоодын сүлжээ байгуулна. Монгол Улсаа төлбөрийн нэгдсэн системтэй болгоно” гэсэн том зорилго, амбиц өмнөө тавьж яваа.

Түүнийг Гантогтохын Ирээдүй гэдэг.

Манай уншигчид түүнийг “Ноён IZ”, “Домог IZ” гэдэг нэрээр нь андахгүй. 26 настай, “Meborny”-г үүсгэн байгуулагч тэрбээр компаниа удирдахын хажуугаар “Meborny” академийн зөвлөх багшаар ажилладаг.
Домог IZ” энэ онд нэрийн койноо гарган, үндэстэн дамнасан олон нийтийн сүлжээ үүсгэхээс авхуулаад хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүний хүүхэд нас, 18 насандаа хэрхэн тэрбумтан болсон, бизнесийнх нь унаж, боссон түүх, зорилго, хүсэл мөрөөдлийнх нь талаар ийн ярилцлаа.

ААВ, ЭЭЖ ШИГЭЭ ЦАГТ БАРИГДСАН АЖИЛ ХИЙХГҮЙ ЮМ ШҮҮ ГЭСЭН БОДОЛ НАМАЙГ ЭНЭ САЛБАР РУУ ХӨТЛӨСӨН.

–“Домог IZ” хэвлэлд төдийлөн ярилцлага өгдөггүй. Тэр хэрээр таны бизнесийн түүх, хувийн амьдрал нууцлаг. “Тэрбумтан, сошиал од, “Meborny”–г үүсгэн байгуулагч гэдгээр тань л хүмүүс мэддэг. Тиймээс бизнесээ эхлүүлсэн, тэрбумтан болсон түүхээс тань ярилцлагаа эхлүүлье.
-Би ээжийнхээ талын эмээ дээр, Хайлаастад өссөн. Намайг хэдхэн сартай байхад өвөө минь нас барсан юм. Би өвөөгийнхөө хар чемоданаар тоглох дуртай байлаа. Одоо манай оффисст бий. Өвөөгийн хар чемодан дотроо олон чектэй, түүн дээр би мөнгөн дүн бичин, гарын үсгээ зурдаг байлаа. Өөрийгөө босс болчихсноор төсөөлөөд л .

Бизнес сэтгэлгээтэй болон төлөвшиж, бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа минь багын хүмүүжилтэй холбоотой. Ах нар маань гадаадаас Монголд автомашин оруулж ирэн, зардаг байлаа. Тэдэн шигээ мундаг хүн, босс болох хүсэлтэй байв. Монголын хамгийн мундаг хүн хэн бэ гэж би өөрөөсөө асуусан, тухайн үед. Тэгээд багаасаа Ерөнхийлөгч болохыг хүссэн юм. Ерөнхийлөгч болохын тулд яах ёстой вэ. Сайн Ерөнхийлөгч болохын тулд мэдлэгтэй, боловсролтой, чадвартай байх ёстой. Тэгээд л өөрийгөө бэлдэж эхэлсэн. Түүнээс биш баян, мөнгөтэй болох бодол тухайн үед надад байгаагүй.

Нөгөө талаар бизнесмэн болоход нөлөөлсөн нэг зүйл бий. Аав, ээж хоёр минь IV цахилгаан станцад инженерээр ажилладаг. Өглөө гэрээсээ гараад л орой тогтсон цагт тардаг. “За, би л ийм болохгүй шүү” гэж өөртөө хэлсэн.

Би мэдээллийн технологийн салбарт ажилладаг. Үүний эхлэлийг тавьж өгсөн хүн бол аав минь. Надад компютер авч өгсөн юм. Нэг өдөр интернеттэй боллоо. Компютер дээр удаан суух шалтгаан надад хэрэгтэй байлаа. Байрныхаа ах, эгч нарын компютерыг порматлах, дуу суулгаж өгөхөөс авхуулаад олон ажил хийсэн.

Тэндээс ер нь миний бизнесийн гараа эхлэлтэй. Өсөж, хөгжсөөр байгаад өнөөдөр энд ингээд сууж байна.
-Их ерөнхий хариуллаа. Таны хамгийн анхны хийсэн бизнес юу вэ?
-Баяраар, шинэ жилээр хүмүүс надад өгсөн мөнгийг би цуглуулдаг байлаа. Хуримтлуулсан мөнгөөрөө юм худалдаж аваад, гэрээрээ борлуулсан. Овоо хэдэн төгрөг олчихдог байлаа.

Миний ажлын гараа их энгийн. Би анхандаа блог хөтлөн, хүмүүсийн сурталчилгааг сайт дээр тавиад хөлс авдаг байлаа. Тухайн блог руу 100 хүн зочлоход 10 ам.доллар цалин авна, дунджаар. Тухайн блог, улсаасаа хамаараад хөлс нь харилцан адилгүй.

Өдөр, шөнөгүй мэдээ бичнэ. Тиймэрхүү маягаар мөнгө олдог байлаа. Өө, тэгээд олон ажил хийсээн. Америкчууд “E баримт”-ынхаа зургийг нь явуулангуут текстэн хэлбэрт хувирган, шивдэг байлаа. Ярилцлаганы аудиог сонсоод буулгана. 30 минутийн аудиог буулгаад 27-35 ам.долларын цалин авдаг байсан. 10 цагийн юм орчууллаа гэхэд 2-3 нь л тэнцэнэ. Өдөрт дунджаар 40-50 ам.долларын орлоготой. Арван жилийн хүүхдэд их мөнгө байлгүй яах вэ. Одоогийн ханшаар сард 4-5 сая төгрөгийн орлоготой хүүхэд байлаа. Сэрээд унтталаа тэгж ажилладаг байсан. Тэгж байж л тэр бүхнийг амжуулдаг байв.


ХҮҮХЭД НАСАА МӨНГӨӨР СОЛЬЧИХСОНДОО ХАРАМСДАГ.
Би тав, зургаан машинтай. Нийт үнэлгээ нь 1.5 тэрбум хавьцаа л байгаа байх. Унаж буй машин, амьдарч байгаа байшин, орон сууц нийт хөрөнгийн маань 3-5 хувьтай тэнцэхэд хангалттай гэж би боддог. Тэгэхээр багцаа нь бараг гарчих байх. Би мөнгөгүй байж ч болно. Хөрөнгийн хэмжээ минь нууц хэвээрээ үлдэг. Ажилдаа хэтэрхий их улайраад хүүхэд насаа бусдын адил тоглож, наадаж өнгөрүүлээгүйдээ харамсдаг уу?

-Харамсдаг. Тэр миний амьдралын хар бараан түүх. Найзууд минь надтай тоглох гээд дуудахад нь би ээжээрээ “Байхгүй” гэж хэлүүлээд уулздаггүй байлаа. Хүүхэд насаа тэгээд мөнгөөр сольчихсондоо харамсдаг. Өглөө сэрээд унтталаа ажилладаг байлаа. Манай аав бүр намайг загнаад, компютерыг минь хураахад нь би өөр газар аваачин, асаагаад хийдэг байлаа.

Гэхдээ мөнгө олохын төлөө би тэгж зүтгээгүй. Миний чаддаг зүйл л тэр байсан юм. Би лаг дуулж, бүжиглэж чадахгүй. Тийм авьяас надад байхгүй. Тухайн үед 60.000 гишүүнтэй вэб сайттай, уншигчдын сэтгэгдлээс их урам авдаг байлаа.

Нэг ийм юм байгаа. “Тэр тэрбумтан боллоо, энэ тэрбум төгрөг цуглуулж” гээд мэдээлэл их гардаг. Монгол залуус мундаг байна. Ойлголтын нэг зөрүү байх шиг. Би тэрбумтан биш саятан. Энгийнээр тайлбарлахад, хадгаламжиндаа тэрбум төгрөгтэй хүнийг саятан гэдэг байхгүй юу. Эсвэл машин, байр орон сууц, мөнгө нь тэрбумын үнэлгээг давахаар саятан болдог.


Би интернетээр мөнгө олон, цуглуулаад л байв. 18 насандаа нэг өдөр банкны дансаа шалгахад 502 мянган ам.доллар байсан. Яг хоёр жилийнх нь өмнө би нэг хүнээс “Ах аа, саятан гэж ямар хүнийг хэлэх вэ” гэхэд. “Дансандаа тэрбум төгрөгтэй хүнийг хэлдэг юм” гэсэн. Тэгэхээр тэгж асууснаасаа хойш хоёр жил гүрийгээд төгрөгийн саятан болсон юм.

Багадаа бие биетэйгээ огт таардаггүй байсан хүмүүс хоорондоо суучихсан гэж ярьдаг.Үерхэхээсээ өмнө бид хонь чоно шиг

Өмнөх нийтлэл

Жүжигчин Ш.Доржсүрэн А.Мөнгөнзул нар хөдөө амьдрахаар эрс шийджээ.Энэ талаараа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм