шар мэдэээнтертаймент

Монголоороо омогшдог ЖИНХЭНЭ МОНГОЛ РЕППЕР Амараагийн 11 насаар дүү залуухан гэргий

0

Хар сарнай хамтлагийн ахлагч С.Амармандах 40 нас хүртэл гоонь эрийн амьдралаар амьдарсан. Ану, Бөртэ-Үжин зэрэг эртний хатдын нэртэй бүсгүйчүүдтэй хамтран амьдарч байсан ч ханилан суугаагүй. Харин “Хар сарнай”-н Амарааг 40 насанд нь Номхруулсан эмэгтэй бол Д.Туул хэмээх бүсгүй.

Д.Туул С.Амармандахаас 11 насаар дүү ч өмнө нь амьдрал үзсэн, нэг хүүтэй болохоор хэдийгээр омголон ч зөөлөн, эмэгтэй хүнийг хүндэлдэг С.Амараагийн эвийг олж чадсан байх. С.Амармандах туулай жилд Бүжин нэрт охинтой болсноор Хар сарнай-н Амараа ч, хоёр хүүгийн аав Сэвжидийн Сүхбаатар гуай ч ач охиндоо нурж унах болсон.

Хар сарнай-н Амараа дахин хүүтэй болж, амьдрал нь тогтон томоожжээ. Харин тэрээр эхнэр Туултайгаа үерхэж байх хугацаандаа Үнэхээр саак бүсгүй байгаа, Би түүнтэйгээ заавал сууна хэмээн боддог гэж итгэл төгс ярилцлага өгч байжээ.

Уг ярилцлагын хэсгээс дурьдвал:

-Амараа 40 шүргээд удаж байна. Гэр бvлийн тухайд юу гэж бодож явдаг чинь сонин байна л даа. Нижгэр хурим хийнэ гэж байсан. Хэзээ хийх вэ?

-Монголчууд маань эрт дээр vеэсээ л эрт гэрлэдэг байсан. Эрт гэрлээд 25 хvрээд салдаг байсан нь бас vнэн. /инээв. Сурв/. Миний аав ээж ч бас залуудаа алдаж эндэж, дунд нь би ч бас єнчирч байсан нь vнэн. Гэхдээ би одоо хоёр аавтай, хоёр ээжтэй. Цагаан сараар ч ирж очиж золгодог, сайхан гэр бvл болсон. Мэдээж би гэр бvлтэй болохоор яаралгvй яахав. Маадай бид хоёр Чингисийн 800 жилийн ойгоор хуримаа хийнэ бодож байгаа. Хоёулаа гэр бvлтэй. 799 ч юм уу 801 гэхээр биш байгаа биз. 800 жил гэдэг нь аугаа том тvvхэн замналын он гэсэн vг. 800 жилээр Хар сарнай маань бvрэн бvрэлдэхvvнээрээ нэгдэж байна. Тєр засаг маань ч сайхан болох байх гэж найдаж байна.

-Тэр нижгэр хуримын эзэн бvсгvй нь хэн байх бол гэдэг сонин байна?

-Нэг бvсгvй бvжиглээд л гараад ирнэ дээ /инээв. Сурв/. Бvжиглэнэ гэдэг хєдєлгєєн. Анх эхээс тєрєхдєє хvн бvжиглэж гарч ирдэг. Анх тєрєєд уйлах нь дуу гэж би хувьдаа боддог юм.

-Миний асуусан асуултнаас бултаад байнаа даа янз нь. Ингэж их нууцлаад байгаагийн учир?

-Нууцлах юу байхав. Миний хувьд саак бvсгvй байгаа. Урьд нь vерхэж байсан.

-Ану гэдэг бvсгvй мєн vv?

-Тэр бvсгvйг цаг хугацаа та бvхэнд таниулна. Ямарваа нэг юм цаг нь болоогvй, оньсого хэвээрээ нууцлаг байвал илvv сонирхолтой шvv дээ.

-Амараагийн vр удам хэзээ мэндлэх бол. Бяцхан гvнж ч юмуу, аль эсвэл бяцхан Амраа хоёрын алийг нь илvv хvсдэг вэ?

-Аан тэрийг ч л ёстой тєлєвлєєд байгаа. Аймаар их хvсч байна. Vсээ сvлжчихсэн таяг барьчихсан бяцхан Амараа миний дууг дуулаад хажууд маань сууж байх тэр мєчийг хvсэн хvлээж байна даа. Би ухаан орсон цагаасаа л нэг хvнийг хайрлаж суугаад насан туршдаа сайхан амьдрахыг хvсдэг байлаа. Ерєєсєє салж сарнихгvйгээр амар тайван гэр бvл болоод сайхан амьдармаар байна.

-Урлагийнхан уран бvтээл хэсэг хийхгvй уедээ яаж амьдардаг юм бол гэж бодогддог. Хувиараа бизнес хийдэг vv. Ер нь таны санхvv хаанаас гардаг вэ?

-Зарим хvмvvс учиргvй нуугаад байдаг. Надад бол нуугаад байх юм байдаггvй. Шударга хэлэхэд хvнд vедээ хvнд байдаг. Vнэхээр мєнгє бялхсан vе ч бас байдаг. Би мєнгєєр тоглож ч vзлээ. Нэг ч тєгрєггуй алхаж ч vзсэн. Диск гаргасан vедээ сар болгон студи, дэлгvvрvvдээс орлогоо авна. Тоглолтгvй vед найз нєхєдтэйгээ хамтарч бизнес хийх маягаар .мєнгє олдог. Ж нь:Ээжтэйгээ хамтарч байшин бариад зарж хувиа авах ч юм уу. Ээж хоолны газар ажиллуулж байхад тусалж хэрэгцээтэй мєнгєє авах жишээтэй.

-Одоогоор vерхэж байгаа бvсгvй чинь таны эргэлт буцалтгvйгээр ханиа болгохоор сонгосон хvн мєн vv?

-Мєн байлгvй яахав. Тvvнтэйгээ би заавал сууна гэж бодож байгаа.

Шатахууны хомсдол нэрийн дор бусад бүх бүтээгдэхүүний үнэ өснө

Өмнөх нийтлэл

Ж.Өлзийжаргал: Чи ямар өөдтэй болоод худалдагч хийдэг юм. Мундаг байсан бол өөр газар байж байна. Арчаагүйдээ худалдагч хийж байгаа гээд маш их доромжилдог

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ