шар мэдээ

Э.Бат-Үүл: Миний жилийн биш сарын орлого 1.2 сая. СЕX албаар хyдлaa цaцсaн

Таны сэтгэгдэл

Ирэх аравдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн 28, Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль болно. Тодруулбал, 18 дугаар тойрогт  дөрвөн  нэр дэвшигч, 28 дугаар тойрогт арван  нэр дэвшигчийг Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ бүртгэсэн. 

Тэгвэл нэр дэвшигчдийн ХОМ-ийг AТГ сайтдаа байршуулсан.

Тухайлбал, УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Э.Бат-Үүл орон сууц, үл хөдлөх хөрөнгөгүй. Жилийн орлого 1.2 сая. 40 саяар үнэлэгдэх VOLKSWAGEN TOUAREG машин. 10 саяын таван адуу, 1.4 саяын хадгаламжтай. 34 саяын авлагатай, 20 саяын зээлтэй гэж мэдүүлсэн байв.

Тэгвэл түүний жилийн 1.2 саяын орлоготой хэмээсэнд олон иргэд бyхимдсан.

Э.Бат-Үүл үүнд тайлбар хийжээ. Тэрбээр Миний сарын орлого 1 сая 200 мянган төгрөг гэж бөглөснийг Сонгуулийн ерөнхий хороо санаатайгаар жилийн орлого мэтээр тавьсан бололтой. 1 сая 200 мянга шүү гэжээ.

1,281
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл