шар мэдээ

МУГЖ Н.Онон: Охин online хичээллэх хувиартай, жаахан гунигтай л байх шиг. Гэхдээ л сэтгэл нь хөдлөн дүрэмт хувцсаа өмссөн сууж байдаг шүү

0

Хошин урлагийн ууган хамтлагийн нэг “Х түц” продакшны захирал, жүжигчин Н.Онон нь багаасаа л алаг нүд нь эргэлдсэн хүү байсан гэдэг. Тэрээр 23-р сургуулийг онц дүнтэй төгссөн, Орос хэлтэй. Жүжигчин мэргэжлийг эзэмшхээр Соёл урлагийн их сургуульд орсон ба түүний мэргэжлийн багш нь Арслан хэмээн алдаршсан жүжигчин, найруулагч Гүрсэдийн Доржсамбуу байв.

Жүжигчин болсон талаараа хэвлэлд өгсөн нэгэн ярилцлаганд:

Зүгээр л хор, шар юм даа. Аав, ээж хоёр маань эмч болохоор намайг эмч болгоно гэдэг байсан юм. Би дунд сургуулиа төгсчихөөд яахаа мэдэхгүй л байлаа. Харин нөгөө ангийн хоёр хүүхэд ОХУ-ын жүжигчний сургуульд тэнцчихсэн байна гэж дуулддаг юм байна. Хүүхэд юм болохоор сонирхоод очлоо. Н.Нямгаваа найруулагч шалгаж авч байна. Даанч шалгалт нь дуусчихаж. Гуйж байгаад шалгууллаа. Шалгасан хүмүүс нь намайг “Чи хэзээ ч урлагийн хүн болж чадахгүй” гэж хэлсэн.

Тэгэхээр нь л шар хөдлөхгүй юү. Мөн намайг урлагийн хүн болгоход миний нагац эгч хамгийн их түлхэц болсон. Маш их тусалсан. Тэр үед намайг жүжигчин болж чадах үгүйг минь шалгуулахаар Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай дээр авч очсон юм. Харин Гомбосүрэн гуай “Миний олон жилийн туршлага байна. Чи жүжигчин болж чадна, чадах хүүхэд байна. Үзээд алд. Хэрэв чадахгүй хүн байсан бол би үнэнийг л хэлнэ” гэж билээ. Тэр том хүн тэгж хэлэхэд л маш их урам орж билээ. Тэгээд л СУИС-ийн оюутан болж, жүжигчин болох гараа минь эхэлсэн түүхтэй юм гэжээ..

Харин жүжигчин Н.Ононгын оюутан насны хөгжилтэй нэгэн түүхийг хуваалцвал:

1990-ээд онд найруулагч Балжинням Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураг авч байх үед төгсөх курсын залуучууд дадлага хийхээр талбайд очиж. Үеийн залуус бүгд л баатрын хувцас өмсөж давхиад найруулагчийн нүдэнд торчих санаатай гүйлдэж явж. Н.Онон ч найруулагчийнхаа нүдэнд торж. Гэхдээ Та нар эмэгтэй хүнд баатрын хувцас өмсүүллээ гэж түүнийг занган зандарсан байна. Улмаар Н.Онон тэр үгний эсэргүүцэл болгож ийнхүү жинхэнэ эмэгтэй болж хувирчээ. Гавьяат маань энэ тухайдаа Амараа гэдэг найз маань энэ зургийг оюутны байранд тавьчихаад бусдадаа би ийм охинтой танилцсан гэж хэлж л дээ. Гэтэл өнөө хэд нь ямар язга буюу янзын сайхан охин бэ гэж хэлсэн гэдэг хэмээн нэгэн нэвтрүүлгээр хуучилжээ.

Тэрээр 2020 онд Монгол Улсын Гавъяат Жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан юм. Авъяаслаг жүжигчний маань гэргийг н.Сарансүх гэдэг бөгөөд АНУ-д хуульч мэргэжил эзэмшсэн боловсролтой нэгэн.

Хосууд маань гурван сайхан хүүхэдтэй ба нэг хүү хоёр охинтой аж.

Хосууд маань хүүхдийнхээ ирээдүйд их анхаарал хандуулдаг ба хүүхдүүдээ урлагийн хүн болгохгүй гэж боддог гэнэ. Харин хүү нь энэ оны хавар сургуулиа төгссөн ба цахим хуудаснаа жүжигчин маань Бидний гурван хүүхдүүд 12 жил цуг сурч найзалсаар төгслөөдөө. Амьдралд тавтай морил хэмээж байжээ.

Харин бага охин Сондорын төрсөн өдөр нь саяхан болж өнгөрсөн бөгөөд 13 нас хүрсэн юм.

Сондор охин өнөөдөр буюу 9 дүгээр сарын 1-нд хичээлдээ яваагүй цахимаар хичээлээ хийжээ. Энэ талаар жүжигчин Н.Онон 9-н сарын 1-нд охин маань гэртээ online-аар хичээллэх хувиартай, жаахан гунигтай л байх шиг. Гэхдээ л сэтгэл нь хөдлөн дүрэмт хувцсаа өмссөн сууж байдаг шүү хэмээжээ.

М.Буд: Crush-даа таалагдахын тулд гитар тоглож сурсан

Өмнөх нийтлэл

Михаил-ийн бодол юу вэ?

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ