“ТВ коктейл” хамтлагийнхан хошин урлагаас киноруу, киноноос драмын жүжиг рүү гэсэн зарчмаар уран бүтээлээ туурвиж байгаа. Анх тус хамтлагийн залуучууд “Халуун чинжүү” телевизийн хөтөлбөр бэлтгэж эхэлснээсээ хойш олны танил болсон. Анх хамтлагаа байгуулж байх үеэ ийнхүү дурссан байдаг.
Бидэнд мөнгө байхгүй, техник хэрэгсэл байхгүй, машин ч байхгүй. Машин бол бүүр холын мөрөөдөл байлаа. Бас оффис байхгүй. Олон байхгүй байгаа биз. Гэхдээ аймаар том мөрөөдөл, тийм хэмжээний жигүүр байсан. Бас боломжоо хөөрхөн ашиглана. Энд тэнд арга хэмжээ хөтлөж, оролцоод хорогдох байраа олох жишээний. Тэгээд өдөр бүр ажилтай юм шиг цуглаад, санаагаа олох гээд яриад л сууна. Мэдэхгүй нь харвал буу халаад зүгээр суугаад л байгаа юм шиг. Ингээд сууж, сууж харих болоход автобусны мөнгө нь байхгүй ээ. Би болохоор өдрийн нормтой.
Цоомоо бид хоёр чинь нэг зүг рүү явна. Хоёулаа өнөө төсөвт мөнгөнийхөө талаар нэг стакан самар аваад, гэр хүртлээ алхана. Замдаа юу эсийг ярих вэ. Хэдэн жилийн дараа гээд л үсэргээд мөрөөдөж өгнө. Ямартаа ч тэр мөрөөдөл биелж, мундаг ах эгч нартайгаа хамтран тоглож, бүүр уран бүтээл хийдэг боллоо. Энэ бол мөрөөдлийн маань хамгийн гоё хэсэг. Биелсэн л юм даа.
Тэрээр ТВ коктейлийн ганц сарнай байсан ба жүжигчин Н.Цэнд-Аюуш хэвлэл мэдээллээс холуур нэгэн. Сүүлийн үед “Гэнэтийн зочид” олон ангит кинонд тоглож дахин олны анхаарлыг татаад байгаа билээ.
Үзэсгэлэнтэй, сайхан инээмсэглэлтэй, тэгш сайхан бие хаатай авъяаслаг жүжигчин маань гэрээсээ ганцаараа жүжигчний мэргэжилтэй гэнэ. Аав ээж хоёр нь Батсүмэбэрт амьдрадаг ба дээрээ ах эгчтэй, 2 эмэгтэй дүү, 2 эрэгтэй дүүтэй өнөр өтгөн гэр бүлийн гишүүн аж.
Хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагандаа Оюутан байхдаа ангиараа “Бага нас минь баяртай” жүжгийг Хүүхэд залуучуудын театрт тавьж байлаа. Гол дүрд нь тоглосон жүжгийнхээ урилгыг ээж аавдаа өгч, тэд урилгын суудлаас үзсэн юм. Дараа нь ээжийнхээ ярианаас сонсоход аавд их хэцүү байсан гэсэн. Хөөрхий хоёулаа л биеэ бариад их зовлонтой үзсэн шиг байгаа юм. Тэрнээс хойш аав миний уран бүтээлийг үзээгүй. Харин иүүнээс 10 жилийн дараа ямархан жүжигчин болсноо харуулах гээд “Хоёр ертөнцийн буудал” жүжигтээ ахиад урьсан. Даанч аавд чухал ажил гараад ээж, ах дүү нар ирсэн. Дараа нь энэ жүжгээрээ “Гэгээн муза”-гаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал авахад аав утасдаад “Миний охин одоо л жүжигчин болох нь дээ. Баяр хүргэе” гэсэн. Олон жилийн дараа сонссон үг л дээ. Манайхнаас ганцхан надад л аав тэгж ханддаг юм. Нэг бодлын зөв санагддаг хэмээжээ.
Ингээд та бүхэндээ жүжигчин бүсгүйн сүүлийн үеийн зургийг хүргэе:
Бяцхан охинтойгоо
Сэтгэгдэлүүд