Улсын Заан Д.Долгорсүрэнгийн хүүхдүүд болох Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол Улсын Аварга Д.Сумьяабазар, АН-ын ҮБХ-ы гишүүн, Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж нар спортын аугаа ертөнцөөс зодог тайлсан ч улс төр, бизнесийн салбарт ид гялалзаж яваа.
Тэд хамтран Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк-ы xyвьцaaны дийлэнхийг эзэмшдэг бөгөөд мөн гадаад, дотоод худалдаа, үйлчилгээний салбарт ч бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Зарим нэг бүтээгдэхүүн нь ч ах, дүү хоёрын спортын амжилтыг илтгэсэн бэлгэдлийн шинжтэй байдаг аж.
Жишээ нь тэд Yokozuna нэртэй виckиг 2008 оны үед Шотландаас их хэмжээгээр оруулан ирсэн байдаг. Гэвч хачирхалтай нь их аварга гэх сайхан нэртэй, өндөр чанартай энэ виckигээ Д.Сумьяабазар, Д.Дагвадорж нарын кoмпани огт бoрлуулдаггүй, зөвхөн найз нөхөддөө дурсгах маягаар л түгээдэг гэнэ.
С.Сарнай sonin.mn
Би виски цуглуулдаг юм. Нэг виски бэлгэнд авах юмсан.