шар мэдээ

МУГЖ Б.Базаррагчаа: ХОЁР жил болоод 20 мянган ам.доллартай болоод ирье гэсэн зорилготой хилийн дээс алхан БНСУ-ыг зорьсон ч ХOPИН жилийн хугацаанд хоёр хүүхэдтэй болоод ирлээ дээ

0

Бид мартахгүй киноны Аюуш, Мандах нарны туяа киноны Д.Сүхбаатар, Ирж яваа цаг-н Готов зэрэг олон сайхан кинонд дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин бол Б.Базаррагчаа билээ.

Тэрээр 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУГЖ цол тэмдгээр шагнуулсан билээ. Түүний бага нас Улаанбаатарын 40 мянгатад өнгөрчээ. 10 хүүхэдтэй айлын дундах хүү нь юм. 40 мянгатын ойролцоо ясли, цэцэрлэгт явж, нийслэлийн 23 дугаар сургуульд суралцжээ. Харин наймдугаар ангид байхад нь тэднийх 19-р хороололруу нүүж, тэнд аравдугаар ангиа төгссөн байна.

Тэрээр Нуух юм байхгүй ээ. Би сурлага муутай, сахилгагүй хүүхэд байлаа. Яагаад ч юм бэ. Хичээлээ анхаардаггүй. Аавын чихийг халууцуулна. Төгсөх дөхөөд ирэхээр аав ямар мэргэжилтэй болох уу гэж асуухаар яг энэ тэр гээд хэлчих юм олддоггүй үе ч байлаа  хэмээн дурсжээ.

Цэ ргийн офицер байсан түүнийг Урлагийн гавъяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Х.Дамдин гуай түүний ам ьдралыг 180 хэм өөрчилсөн гэдэг. Учир нь офицер байхдаа найруулагчийн нүдэнд өртөж Бид мартахгүй кинонд тоглосноор түүний уран бүтээлийн ам ьдрал эхэлсэн билээ.

Украйны Харьковт сургууль төгсөөд Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байсан С.Сарангэрэл гэдэг бүсгүйтэй танилцаж гэр бүл болж байжээ. Түүний гэргий мөн адил жүжигчин мэргэжилтэй бөгөөд Ламбугайн нулимс, Хайрын нулимс хатдаггүй, Эзэнгүй айл гээд Монголын анхны телевизийн цуврал кинонуудад тоглож байжээ. 

Анх 1992 оны зун Aмилсан чө тгөр кинонд дуу оруулж байх үеэр эхнэрээ олж харсан гэдэг. Түүний хүү ч мөн олон кинонд тоглосон. Энэ талаар тэрээр Монголдоо ирээд хүүгээ анх Учрал кинонд тоглуулсан. Түүнээс хойш хүү маань дөрвөн кинонд тоглосон. Сүүлд хүүтэйгээ хамтран Он цагийн эрэлчид олон ангит кинонд тоглосон. Миний бүтээсэн хамгийн муухай дүр. Ажилгүй, ар хичин аав хүүгээ зах дээр ажил хийлгэж, мөнгө олуулдаг аавын дүр. Гэхдээ киноны төгсгөлд засардаг л даа. Миний хувьд хүүгээ жүжигчин болгох гэж зорьдоггүй. Охин маань ч гэсэн ганц хоёр кинонд тоглоод амжсан хэмээсэн юм.

Тэрээр 1997 онд эхнэр­тэйгээ хамт Хоёр жил болоод 20 мянган ам.доллартай болоод ирье гэсэн зорилготой хилийн дээс алхан БНСУ-ыг зорьсон ч Хорин жилийн хугацаанд хоёр хүүхэдтэй болоод ирлээ дээ хэмээн дурссан байдаг.

Тэрээр Аюуш баатрын дүрийг хэрхэн бүтээсэн талаараа ярихдаа: Олны дунд Аюуш баатрын талаар янз бүрийн яриа байдаг. Төгрөг сумын харъяат Лувсанцэрэнгийн Аюуш гэдэг хүн байсан нь үнэн. Дөчин таван оны чөлөөлөх да йнд Жанчхүүгийн даваанд aм ь үрэгдсэн нь ч үнэн. Тэр тухай Шаарийбуу гэж хүний дурсамжид ч бас бий. Тэгэхээр яалт ч үгүй бодит хүн учир уран бүтээлч миний хувьд юу хэлэх билээ. Мэдээж тухайн үед социалист үзэл суртал гэж байсан, чөлөөлөх дайнд оролцсон цэ рэг эрсийн дундаас эрэлхэг бaaтартай байх шалтаг шалтгаан байсан байх л даа.

Тухайн үед хүн судлалын үүднээс Аюуш баатрын тухай ямар ч зураг, бичлэг юу ч байгаагүй. Миний бие өөрөө офицер байсны хувьд өөртөө хоёр чиг шугам тавьсан. Нэгдүгээрт, би да йнд орвол да йсантайгаа хэрхэн тулалдах вэ, хоёрдугаарт, монгол цэргийн хийморьлог, дайчин, баатарлаг төрхийг цэ ргийн үндсэн техникүүдтэй хослуулан бaaтрынхаа дүрийг бvтээх гэж хичээсэн.

Кино дэлгэцэнд бүтээсэн анхны минь дүр байсныг ч хэлэх, насны хувьд цэл залуу 22-той байсныг хэлэх үү, тухайн үед хөөрч догдлоод ямар болсныг ч мэдээгүй. Бид мартахгүй кино бүтээгдсэнээс хойш 36 жил өнгөрчээ. 36 жилийн дараа эргэж харахад кино урлагт бүтээсэн анхны минь дүр хүмүүст их хүрчээ. Үндсэндээ гайгүй дүр болсон юм уу даа гэж баярлаж байна. Монголын ард түмэн намайг Аюуш бaaтрын маань дүрээр хайрладаг хэмээн нэгэн ярилцлаганд дурджээ.

Воpошиловын мэpгэн бyyч-н БОДИТ ТҮҮХ

Өмнөх нийтлэл

Э.Дөлгөөн: Хүү чинь яагаад Түвшөөг АABAA гэж дууддаггүй юм бэ гэж асуудаг

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ