шар мэдээ

Ч.Лодойсамбуу: Алaaд идчихдэг байж битгий жүжээд байгаарай!!!

0

Адуугаа тамгаллаа. Тамганыхаа загварыг сольсоон. Өсөн нэмэхийг бэлгэшээж өргөж дэмжсэн телевизийнхээ логогоор ийм тамга хийлгэлээ. За тэгээд та минь, [NTV] тамгатай адуу Өгийгөөс өөр газар харагдвал дор нь хэл дуулгадаг юм шүү. гэж өөрийн цахим хуудаснаа пост оруулжээ. Лодойгийн пост  иргэдийн дургүйцлийг хүргэж, шүүмжлэл дагуулаад байна. Сүртэй юм бэ гэх хүмүүс ч байх аж.

Жишээ нь Иргэн Б : Алдаршихын төлөө амьтан тамлах юу ч биш болж. Уг нь Монгол тамга мал зовоохгүйгээр ором багатай ч ялгарах дүрстэй цомхон байдаг. Индүүний ул шиг том дөрвөлжин дотор NTV гэж палцийтал сийлж улайсгаад нялх амьтныг амьдаар нь хайр.ч тамгалан суудаг энэ бярман ёстой сэж.гийн араатан юм

Лодойсамбуу шүүмжлэгч нарт хариу өгөв

1. Ингэж алдаршдаггүй юм.
2. Адууг ялгах гэж, ялгаатай харагдуулах гэж л тамгалдаг.
3. Малтай айл болгон гал дөл, нар саран тамгатай болсон тул ялгаатай байх шаардлагатай. Ху лгай их.
4. Хуучин шиг төмөр улайсгаж түлдэг биш үсийг нь хусаад азотоор дардаг гэж хариу пост оруулжээ.

Т. Баясгалан: 3уныхаа амралтаар наймаа хийдэг байлаа. Дэнжийн мянгын захад их хайртай байдаг юм

Өмнөх нийтлэл

ХУВААРЬ: БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдээс есдүгээр сарын 1-нээс эхлэн солонгос хэлний шалгалт авна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ