Энэ бүсгүйг Батсайханы Алтансувд гэдэг. Тэрбээр Улаанбаатар хотод төрж Багануурт өсжээ. Хамгийн анх нөхөртэйгээ Багануурт сүмийн номлогчоор ирэхэд нь танилцаж байсан аж. Хосууд болзож, найзалж байгаад гэрлэх шийдвэрийг гаргаад Монголдоо одоогоос 9 жилийн өмнө хуримаа хийгээд удалгүй АНУ-д амьдрахаар зорьж.
Сувдаагийн нөхөр бол Брентон гэх Америк залуу бөгөөд тэд Америкт гурван хүүхдийн хамтаар амьдардаг аз жаргалтай хосуудын нэг. Түүний нөхөр Монгол хэлээр маш сайн ярьдаг учраас тэд маргахдаа бүр Монгол хэлээр л маргалддаг гэнэ шүү.
Учир нь тэдний хүүхдүүд болон гэр бүлийнхэн нь Монгол хэлээр хурдан ярихад тийм ч сайн ойлгож чаддаггүй учраас бусдад яриагаа ойлгуулахыг хүсээгүй үедээ Монголоор ярилцдаг гэнэ.
Сувдаа хүүхдээ хараад суудаг ээжүүдийн талаар ийн ярив. Хөгжилтэй орны хүмүүс ээж хүний ажлыг хамгийн хэ цүү, үнэ цэнэтэй ажил гэж үздэг. Хүүхдүүд улс орны бас бидний ирээдүй гэдгийг сайн ойлгосон хүмүүс. Гэртээ байдаг ээж л гэхээр ажил хийх чадваргүй, залхуу болохоороо гэртээ байдаг гэсэн ойлголтоо манайхан болих хэрэгтэй. Би ч гэсэн анх ёстой гэртээ суусан ээж болохгүй гэж их боддог байлаа.
Гэвч анх ээж болоод шууд хүүхдээсээ хэзээ ч холдохгүй гэж бодсон. Америкт гэртээ байдаг ээжүүд бас уйдна гэж байдаггүй. Маш олон гэртээ хүүхдүүддээ хардаг ээж нар байдаг болохоор, тэдэнд зориулсан үйл ажиллагаа, бас клубууд маш их байдаг тэгээд тэндээсээ зөндөө олон найз нартай болж нийгэмшиж бие биенээсээ суралцдаг.
Харин хүүхдэд хайртай Сувдаа маань дахин хөл хүндтэй болсон бөгөөд 5 сартай жирэмсэн юм. Дөрөвдэх хүүхдээ нууцхан охин байгаасай хэмээн хүсэж байсан ч хүүтэй болжээ. Учир нь тэрээр 2 хүү 1 охинтой бөгөөд охиндоо ханьтай дүү охин гаргаж өгөхийг хүссэн юм.
Сэтгэгдэлүүд