шар мэдээ

МУГЖ, дуучин С.Эрдэнэцэцэг: Би хүүгийхээ ааваас өөр хүнтэй ханилж үзээгүй

Таны сэтгэгдэл

МУГЖ, дуучин алаг нүдэн С.Эрдэнэцэцэг хэсэг хугацаанд таг чиг байсны учир нь тэрбээр голдуу Японд байж, эх орондоо ирэн очин байсан гэнэ.

Харин өнгөрсөн хавар тэрбээр ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ шоунд оролцон дахин олны анхааралд өртөөд авсан.

Түүний хувьд дуучин У.Далантайтай хослон дуулж , хамтран амьдарч байсан энэ бүсгүй одоо ч хүртэл ганц бие ээж хэвээрээ гэнэ.

Хэдийгээр 50 нас гарсан ч 30 тай бүсгүй шиг гялалзах түүний гуалиг болсон нууц задрав. Тэрээр Япон тураах галбиржуулах аппаратанд үргэлж ордог аж.

Үүнээс гадна тэрбээр залуу байгаагийнхаа талаар ярихдаа, хүн дотроосоо зөв, эрүүл байх хэрэгтэй. Мөн yypлаж yцаарлахгүй, сайхан унтаж амарч байх хэрэгтэй. Түүнээс биш янз бүрийн эм тариа, мэс засал хэрэглэсэн юм байхгүй. Уурлаж уцаарлахаар хүний тархины, бие мах бодийн олон эc vxэж, хөгшpөлтийг түргэсгэдэг гэж боддог. Тухайн үед болсон асуудлыг хүндээр тусгаж авах хэрэггүй хэмээжээ.

Харин хувийн амьдралынхаа талаар ярихдаа, Далантай бид хоёр урлагаар холбогдсон уран бүтээлийн найзууд. Хэн хэн нь гэр бүлгүй, залуухан хос дуучид байсан учраас ард түмэн Энэ хоёр дуучныг нийлүүлчих юмсан гэж хүсдэг бас ярилцдаг байсан.

Шар хэвлэлээр бид хоёрыг олон жил холбож ярилаа. Бидний дунд хайр сэтгэлийн ямар ч холбоо байгаагүй. Тэр ч байтугай бид хоёрыг хамтран амьдраад салсан гэж ярьдаг. Үнэндээ бидний дунд тийм харилцаа байгаагүй. Би хүүгийхээ ааваас өөр хүнтэй ханилж үзээгүй хэмээн ярьж байжээ.

2,822
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл