нийгэм

Н.Алтанхуягийн ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ

Таны сэтгэгдэл

Улс төрийн гол тоглогч намын нэг болох Ардчилсан намыг удирдаж, Ерөнхий сайд болтлоо дэвшиж байсан Н.Алтанхуяг энэ жилийн сонуульд бие даан нэр дэвшиж, парламентад суудал эзэлж чадсан. МУИС-ийн багшаас улс төрд элссэн тэрээр өнгөрсөн хугацаанд албан тушаалд тун одтой байсан нэгэн. Намынхаа нэр нөлөөн дор олон ч жил сайд, даргын албаас буугаагүй тэрээр 2016 оноос эхлэн хувийн тоглолт хийж, МАНАН-тай тэмцэж эхэлсэн.

Тэрээр улс төрийн тогоонд орсныхоо хариуд гүтгэгдэж, охиноо ч xэрэгтэн болгосон. Эцэст нь тэр улс төрийн будлиан, гүтгэлэг, өнгөрсөн жилүүдээ баримт болгож, Шударга бусын хонгил нэртэй ном болгон хэвлүүлжээ.

Тэрээр цахим хуудастаа Нөхөрлөлийг минь барьцаалж, охиныг минь хэрэгтэн болгож 8 жил Шударга бусын хонгилоор чирэгдлээ. Гэрчээс я/ллагдагч, хэрэгтнээс хэрэгсэхгүй болох хүртэл явсан бодит түүхээ баримтат ном болгон гаргалаа. Намайг дарж авах гэсэн бүлэглэлийнхнээс болж хонгилоор орж xэлмэгдсэн бүх хүмүүсээс дахин уучлалт хүсье. гэжээ.

1,506
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл