Онцлох

Ч.Хүрэлбаатар: Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах шийдвэрийг ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах л үлдлээ

Таны сэтгэгдэл

Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хурал өчигдөр цахимаар болжээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хаягт мэдээллээ. Хуралд оролцогч орнууд Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах талаар 100 хувь снал нэгдсэн байна

Тэрбээр “Саяхан ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцууллаа. Үнэлгээний баг Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах санал дэвшүүллээ. Саарал жагсаалтаас Монголыг гаргах санал асуухад цахим хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцсэнгүй, бүгд дэмжлээ.

Хэдийгээр эерэг дүн гарна гэдэг хүлээлттэй байсан ч Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргах санал дэмжигдэхийг сонсоод өрөөнд байсан бүх хүмүүс баярлаж байлаа.

Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн гарч байна. Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах энэхүү шийдвэрийг 10-р сарын 21-23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах л үлдэж байна” хэмээн мэдэгдэв.

616
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл