Онцлох

Саналын хуудсаа баримтжуулж зураг, бичлэг хийвэл торгуультай

Таны сэтгэгдэл

2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт маргааш болно. Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан бол Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 000 000 төгрөгөөр торгоно гэж Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс анхаарууллаа. 

Энэ өдөр сонгогч нь:

Санал авах байрнаас саналын хуудас авч гарсан
Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан,
Саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн
Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол Зөрчлийн тухай хуулийн 17.1.30 заалтын дагуу арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 

Нэг нэгж нь 1,000 төгрөгтэй тэнцэх тул дээрх үйлдлийг хийсэн сонгогч 10,000,000 төгрөгөөр торгуулах юм.

743
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл