Онцлох

Б.Гарамгайбаатарыг шүүхэд дуудах бололтой

Таны сэтгэгдэл

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг шүүхэд дахин дуудах бололтой. Тэрбээр Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Зам, тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Р.Онон нарын хамт Хөгжлийн банкны хөрөнгөөс завшсан хэрэгт холбогдож байсан билээ. Харамсалтай нь, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар уг хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Харин хэргийг шалгаж байсан АТГ-аас төрд учирсан хохирлыг барагдуулж, завшсан мөнгийг нөхөн төлүүлэх хүсэлт прокурорын байгууллагад гаргажээ. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгож, холбогдогч нар ялгүй үлдсэн ч төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ёстой гэж үзсэн байна. 

Энэ дагуу прокурорын байгууллагаас АТГ-ын хүсэлтийг үндэслэн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаар зэхэж буйг эх сурвалж хэлэв. Б.Гарамгайбаатарын эзэмшдэг “Монроуд” компани нь 2012 онд Архангай аймгийн Тариат сумын нутаг Халзанбүргэдэйгээс Завханы Их-Уул сумын Солонготын даваа хүртэл хатуу хучилттай 100 км зам тавих тендерт шалгарсан байдаг. Улмаар энэ ажлыг хийхэд 37.2 тэрбум төгрөг шаардлагатай гэж төсөвлөсөн ч жилийн дараа хөрөнгө оруулалтын хэмжээг нэмж шилжүүлжээ. Тодруулбал, Хөгжлийн банкнаас “Монроуд” компани руу 46.3 тэрбум төгрөг шилжүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар бид цаг тухайд нь мэдээлсэн билээ.

Өнөөдөр сонин

630
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл